Хоолны газар
Тэхи: би амьсгалж чадахгүй байна.
Нами хар маскаа засан: эрэгтэй хүн шиг яаж алхах уу?
Тэхи: ххаха.... Мэдэхгүй ээ. Гэхдээ орцгооё.
Нами Тэхи хоёр таксинаас буун, хятад хоолны газар луу орлоо. Тэгээд шууд VIP өрөө рүү нь зүглэв.
Нами хаалга онгойлгоод: oops. Wrong room.
Дотроос нь Винвин: буруу өрөө биш ээ. Ор ор.
Нами тэднийг нүүр амаа халхалчихсан байсан болохоор таньсангүй.
Нами: өө.
Тэр хоёрыг өрөөнд орж ирэхэд Тэн Тэхи рүү үсэрчихэв.
Тэн Тэхигийн бэлхүүсээр хөлөө ороогоод: ааааа хайрааааа!!!
Тэхи: хүүе ээ, уналаа шдээ, буугаачээ! *гарыг нь цохих*
Винвин Намигийн малгайг тайлаад: та хоёр яг трэйний шиг харагдаж байна.
Нами: экстра томдсон хувцас гэхдээ зэвүүн харагдуулдаг юм байна *сонин зогсох*
Тэхи Нами хоёр хоолны ширээнд суугаад, дөнгөж ирсэн байсан соустай тахианаас савхдан идэж эхлэв. Өчигдөр оройноос хойш юм идээгүй, цаг одоо өдрийн дөрөв болж байсан учраас тэр хоёр өлсөж үхэх гэж байлаа.
Лукас: та хоёр өнөөдөр юм идээгүй юм уу?
Тэхи: харин амжаагүй ээ. Уусан юмаа бөөлжиж гаргасаар байгаад...
Тэн: уусан юм??
Тэхи: идсэн юм, идсэн юм хэхэ ._.
Намиг шарсан тахиа идэж байхад Винвин түүнээс өөр зүйл рүү харалгүй, зөвхөн Нами руу харж байв. Үүнийг ажиглаж байсан Шиаожүн анхаарлаа сарниулахын тулд Хэндэритэй яриа өдөж эхэллээ.
Хэндэри: бэлтгэл удахгүй эхлэх байх, тэ? Тэрнээс өмнө фитнес орохгүй бол болохгүй нь ээ?
Лукас: гурвуулаа одооноос хамт орж байя.
Шиаожүн: булчин нэмэхгүй бол үнэхээр болохгүй нь. Цаас шиг, салхитай өдөр хийсчих гээд...
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
ФанфікиFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.