After all your tears fall
It'll become smoke and disappear
And I'll be there, in that place
Hoping your candlelight won't shake~~~
Күн дормд эргэж ирээд, шууд ор луугаа орлоо. Өдөржин нэг газраас нөгөө газар очиж, зураг авалтад орсоор байгаад ядарчихсан байв. Хэчнээн ядарсан байсан ч тэр орондоо ороод, унтаж чадахгүй байсан юм. Аль хэдийн хоёр жил өнгөрчихсөн байтал үнэхээр мартаж чадаагүй юм гэж үү? Магадгүй тархи нь түүнд мартсан гэж итгүүлээд, хуурсан байх. Тархи хэчнээн үгүй гэж хэлсэн ч, эцэст нь зүрх сэтгэл л бүхнийг шийднэ.
~~~
Хэндэри Лукас хоёр арай гэж нэг юм өөрсдөө гоймон чанаад, идэх гээд гал тогооны ширээн дээр сууж байлаа. Лукас Хэндэригийн чанасан гоймонгийн өндгийг ёроолд нь түлэгдчихсэн байна гэж үглэн, Хэндэригийн нүүрэнд саваа наана.
Хэндэри нүдээ анин, савхаа ширээн дээр хүчтэй тавиад гүнзгий амьсгаа аван гаргав.
Лукас бага зэрэг цочисхийн, саваа бушуухан ширээн дээр нь буцааж тавиад, гоймонгоо ам руугаа чихлээ.
Хэндэри: өөрөө чанахгүй байж олон юм яриад байх юм...
Тэр хоёрыг өрөвдөлтэй гэгч нь гоймонгоосоо сороод сууж байтал, Тэн Винвин Шиаожүн гурав шарсан үхрийн мах үнэртүүлэн, гэрт орж ирэв.
Лукас үнэрийг нь аваад нулимс дуслуулан гоймонгоосоо ахиад нэг сорлоо.
Лукас: Жонү ах хэзээ ч намайг бэлэн гоймон идүүлэхгүй байсан даа?
Хэндэри: ... Намайг трэйний байхад миний нэг сайн найз *худлаа нулимсаа арчих* Лукас чи санаж байна уу? Манай жижигхэн найз *ахиад нулимсаа арчих* гэрээс нь үхрийн мах ирэх болгонд надад талыг нь өгдөг байсан... *нусаа ширээний алчууранд нийх*
Тэн түүнийг холоос харан: заваарсан юм бэ? Наад алчуураа хаяарай.
Хэндэри: sh-shut up!
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
Hayran KurguFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.