✨STAGE✨

152 25 1
                                    

QIAN KUN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

QIAN KUN

Юу гэж хэлэх бол?

Бодож үзэх болов уу?

Буцаад нийлчихвэл яах вэ?

Тэин: ногоон гэрэл асчихлаа.

Гэрлэн дохио харчхаад хөдөллөө. Магадгүй хэзээ ч бүтэхгүй байх. Жонгүг Тэин хоёр хэр удаан хамт байлаа даа? Бараг л таван жил. Харин намайг таньдаг болоод жил гаран л болсон байх.

Тэин: хөөе, цагаан зураасан дээгүүр яваад байна.

Би: уучлаарай.

Тэин: би барих уу?

Би: үгүй ээ, зүгээр.

~~~

Тэин: яасан чимээгүй байх юм?

Тэин Күн хоёрыг дормд орж ирэхэд том өрөөнд залуус энэ тэнд очоод нэг нэгээрээ суучихсан, утсаараа оролдоод байж байлаа. Харин гадаа Жонни Жэхён хоёр цэцэг услаад, ямар нэгэн зүйлийн талаар ярилцаад зогсож байв.

Күн: энд... Ямар нэгэн юм болсон юм уу?

Хэчан Күнийг хараад, сууж байсан газраасаа огло үсрэн босоод, Тэин Күн хоёр дээр ирлээ.

Хэчан тэр хоёрын гараас барин, шилэн хаалгаар гараад цэцэрлэгт орж ирэв.

Тэин: uhm..?

Хэчан: Тэхи эгч Тэн ах хоёр хэрэлдчихсэн.

Күн: ... Тэгээд?

Хэчан: зүгээр ч нэг хэрүүл биш ээ. Бүр жинхэнээсээ хэрэлдчихсэн. Салж ч магадгүй.

Тэин: наад хоёр чинь салахгүй ээ. Хосуудад анхны хэрүүл гэж байхгүй хаачих юм?

Жонни гэнэт хажуугаас нь толгойгоо цухуйлгаад: гэхдээ түрүүн Тэнтэй ярьсан чинь дэндүү эрт гуйчихсан одоо бүтэхгүй мүтэхгүй гээд байсан шд.

Жэхён нөгөө талаас нь: тэгсэн ч гэсэн Тэн ахын аашийг мэдэхгүй биш? Маргааш гэхэд буцаад нийлчих байх өө.

🌊FATTY FISHY🌊Where stories live. Discover now