🥀NIGHT🥀

144 24 0
                                    

Нами Тэхи хоёр солонгост буцаж ирчхээд эхний өдрөө гэр гэртээ харин амрав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нами Тэхи хоёр солонгост буцаж ирчхээд эхний өдрөө гэр гэртээ харин амрав. Сөүлд нэлээн том сургалтын төв ажиллуулдаг болохоор хичээл орох үед тэд завгүй болно. Тэдний ажиллуулдаг сургалтын төвд ер нь янз янзын сургалт явагддаг. Нами чөлөөт бүжгийн багш. Трэйний байхдаа гол бүжигчин байсан болохоор хэзээ ч бүжиглэхээ болиогүй ба одоо бэлтгэгдэж байгаа трэйний нарын дунд алдартай тул тэр трэйний нарт ч бас бүжгийн хичээл ордог.

Харин Тэхи нүүр будалтын сургалт явуулдаг. Уул нь хоёр жилийн өмнөөс айдолуудын нүүрийг будаж эхэлсэн боловч, түр зур завсарлага аван, охид залуучуудад хэрхэн нүүрээ зөв будах талаар сургалт явуулж эхэлсэн.

Тэдний ажиллуулдаг сургалтын төв нэлээдгүй том учраас гитар, төгөлдөр хуур, хийл мэтийн хөгжмийн сургалтууд бас явагддаг. Түүн дээрээ нэмээд уран зураг, баримал мөн хэлнүүдийн сургалт явуулдаг болохоор есөн сараас эхлээд үнэхээр завгүй болдог гэж хэлж болно.

Намиг гэртээ, орон дээрээ залхуураад хэвтэж байтал түүний утас дуугарлаа.

Нами: байна уу?

...: сайн байна уу, багшаа?

Нами: ... Сайн, сайн уу? "Хэн бил ээ?"

...: Багшаа, Мижон байна аа. JYP-гийн... Юм асуух гэсэн юм, та завтай байна уу?

Нами: өө сайн уу, Мижон? Асуу асуу.

Мижон: бүжгийн сургалтаа энэ жил арай эрт эхэлж болох болов уу? Энэ жилээс бид хэд төгсөлтийнхөө шалгалтад бэлдэх болохоор хоёрдугаар улирлын амралтаас эхлээд завгүй болох байх. Бас хажуугаар нь удахгүй дэбют хийх болохоор тэрэндээ бас бэлдэхгүй бол болохгүй...

Нами: аан за. Бусад охид ч бас тэгж байна уу?

Мижон: аанха.

Нами: тэгвэл Ким багштай нь ярьж байгаад мэдэгдэл хийе, за?

Мижон: за, баярлалаа, багшаа.

🌊FATTY FISHY🌊Where stories live. Discover now