Тэний шинэхэн үерхлийг хүн бүр л дэмжиж байв. Гэвч тэдний дундаас Жонү л бусдаасаа илүү Тэний ирээдүйд санаа зовж, болохгүй гэдгийг нь хэлэхийг хүсэж байсан юм. Тэюун ч мөн адил Жонүтэй санал нийлж байсан ч, Тэнийг жаргалтай байгааг хараад юу ч хэлж чадаагүй билээ.
Харин Винвин Нами хоёрын хувьд гэвэл, тэдний харилцаа өмнөхөөсөө бага зэрэг хөндийрсөн гэж хэлж болно. Винвин тэр өдөр Күнд итгээд, Намигаас "cooking lesson" авахаар очсон боловч, оронд нь Намигийн хэлсэнд үгэнд гомдчихсон. Түүний гомдол хэдхэн минутын дараа алга болсон ч Нами түүнээс зайгаа бариад байгаа мэт санагдсан болохоор өмнөх шигээ дотно байхаа больсон ч гэж хэлж болохоор л юм.
Яг үнэндээ Нами Винвинээс зайгаа бариагүй, гэнэтийн бэлэг бэлдэж байсан болохоор, түүнийхээ талаар ам алдчихгүйн тулд л харилцан ярианаас дөлөөд байсан юм. Юун түрүүнд түүний гэнэтийн бэлэгт Тэхи, Тэн, Шиаожүн, Күн дөрөв томоохон тус хүргэсэн. Нами Тэхигийн үгэнд орж, Винвинд өөрийгөө түүнд сайн гэж хэлэхээр болсон юм.
Тэин Күн хоёрын хувьд бол бүх зүйл өмнөх шигээ, хэвийн байсаар л байв. Тэин ойрд зураг авалт ихтэй, завгүй байгаа учраас залуустай ойр ойрхон уулзаад байж чадахгүй байгаа.
Гэхдээ Күн Тэин хоёр хэдий болтол өөрсдийгөө хуурах гэсэн юм бол? Бусдад нь бүх зүйл ойлгомжтой байхад, энэ хоёр л өөрсдийгөө мэдэхгүй яваа. Тэин өөрийгөө одоо хүртэл Күнийг хуучин найз залуугаас нь анхаарлаа салгахад тусалж байгаа гэж бодсоор байгаа байх. Харин Күн өөрийгөө аль хэдийн Тэинд татагдаад эхэлснийг мэдэж байсан ч, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Тэр хуучин найз залууг нь ашиглан, түүнтэй илүү дотно харилцаатай болохыг хүсээгүй юм.
Лукас: та хэд хэзээ явах юм?
Тэюун: менежерт тоглолтоо үзчихээд явъя гэж хэлсэн. Гэхдээ нөгөө хүмүүсээс асууя л гэж байна лээ. Одоохондоо хариу хэлээгүй л байна.
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
FanficFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.