NAMI HIMURA
Тэхи намайг гадуур гарч байгааг мэдээд жоохон дургүйлхэв. Ялангуяа айдолуудтай, дээрээс нь гараа хугалчихсан энэ тэр гээд л үглэж гарсан. Гэхдээ Тэний ачаар чимээгүй болсон л доо. Тэхи хэзээ ч миний үгэнд орж байгаагүй... Хачирхалтай нь тэр Тэн гэх танихгүй шахуу залуугийн үгэнд яг л сургуультай нохой шиг ордог... Сорри Тэхи...
Тэхи: утсаа ойрхон байлгаарай. Залгана шүү. Бас май *хар саравчтай малгай өгөх* наад царайгаа сайн нууж яваарай. Фэнүүдийг ямар аймшигтайг хоёулаа хэлүүлтгүй мэднэ.
Би малгайг аваад: ммхн. За орой уулзъя. Хятад хэлээ сайн хийгээрэй.
Тэхи: юун хятад хэл?
Винвин миний мөрөн дээр хоёр гараа тавин: ЗАА БИД ГУРАВ ЯВЛАА! ЦАГИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ!! BYE BYE!!!
Шиаожүн: гуйя. Ямар нэгэн юм эвдэлсэн байх юм бол энэ удаад би та нарыг жинхэнээсээ алчихна шүү.
Тэр Хэндэри Янян Лукас гурав руу муухай харав.
Тэн: хааяа Шиаожүн Күн ахаас ч аймаар санагддаг шүү.
Бараг бүгдэд нь баяртай гэж хэлчхээд, бид гурав гэрээс гарлаа. Гадаа халуун нар төөнөж байсан ч удахгүй бороо орох нь илт байв. Perfect.
Винвин: хөөе... Хэдүүлээ машин барьж чадахгүй шдээ.
Шиаожүн: битгий санаа зов оо. Би аль хэдийн такси дуудчихсан.
Би: тэр чинь гэхдээ эрсдэлтэй биш үү?
Шиаожүн: зүгээр ээ. Эндэхийн хүмүүс бид нарыг мэддэггүй юм байна лээ. Тэгээд ч хот жижигхэн, залуучууд нь бараг бүгд том хотууд руу явчихдаг болохоор гайгүй гэж бодож байна.
Би: за найдлаа шүү.
Такси удалгүй ирж, бид гурав арын суудалд шахцалдан суулаа. Би уул нь цонхны хажууд суумаар байсан ч энэ хоёр миний хэлсэн юмыг тоолгүй суучихсан. Ядаж урд нь суусан бол илүү агаартай, одоо ингээд бие биеийнхээ амьсгалах агаараас хумслаад суухгүй байх байсан юм... Гэхдээ зүгээр ээ. Хоёр сайхан залуугийн дунд сууна гэдэг чинь... :3
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
FanficFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.