Зураг авалтын талбай дээр зөвшөөрөлгүй сэтгүүлч орж ирснээс болж Тэиний зураг авалт гурван өдрөөр хойшилсон. Энэ явдлыг далимдуулаад Тэин нөгөө хэдтэйгээ хэд хоног байхаар болсон юм.
JEON TAE-EUN
Гал тогоонд жимс хэрчээд зогсож байтал Тэхи арын цэцэрлэгээс үхэх гэж байгаа юм шиг гүйн орж ирлээ.
Би: яасан бэ?
Тэхи амьсгаадан: намайг нуугаарай!!! Янян намайг алах гээд байна.
Тэр ингэж хэлээд миний ард орлоо. Янян Хэчан хоёр гартаа дүүрэн шавар барьчихсан орж ирэв.
Би: хөөе, битгий шал завааруулаад байгаач! Наад асгасан шавраа яг одоо угаа!!!
Янян: өө :(
Хэчан: no jam Tae-eun -,-
Би: юу гэнэ ээ, чи?
Хэчан над руу хэлээ гаргачхаад Яняныг дагуулан гарав. Угаа гэж байхад гараад явчих юм -_-
Тэхи: ёооё энэ хоёр галзуу юмыг яах вэ? *ус уух* Наад жимсээрээ яах гэж байгаа юм?
Би: идье. Та хэд ороод ир. Өглөөнөөс хойш гадаа тоглолоо шд. Ямар жоохон хүүхдүүд биш дээ?
Тэхи цаг руу харан: пүүх юу вэ? Дөрвөн цаг болчихсон юм уу? Ааш энэ Лукас гэж нэг юм чинь яг дуусгая гэхээр тоглоё тоглоё гээд байсан.
Тэр амандаа үглэсээр цэцэрлэг рүү гарлаа.
Бас хорин нэгтэй гээд байгаа юм даа...
Хэрчиж, янзалсан жимснүүдээ том өрөөний ширээн дээр тавьчхаад Күнийг дуудахаар өрөө рүү нь орлоо.
Би: ирж жимс ид.
Күн орон дээрээ утсаараа оролдож байснаа над руу хараад: чи бэлдсэн юм уу?
Би: ммхн.
Күн: тэгвэл идэхгүй ээ.
Би: you Kunt.
Күн: яасаааан?
Би: гарч ирж ид. Бас хүүхдүүддээ орж ир гэж хэл. Миний үгийг сонсохгүй байна.
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
FanfictionFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.