Тэин Жонгүг хоёрыг хаалгаар хөтлөлцөн гарч ирэхэд, фэнүүд тэр хоёрын зургийг тал талаас нь дарж эхэллээ. Ихэнх нь наашаа хараач хэмээн орилж, аль болох тэр хоёртой ойртохын тулд хажуудаа зогсох нэгнээ түлхэж байв. Тэр хоёрын бие хамгаалагчид аль болох л фэнүүдийг холдуулахыг хичээж байлаа.
Жонгүг: ядаргаатай юм.
Онгоцны буудлын үүдэнд зогсож, хэдэн зураг даруулчхаад, машиндаа орон, захирлуудтайгаа уулзахаар явцгаалаа.
Япон хоолны газар
Жонгүг Тэин хоёр VIP өрөөнд орж ирэн, хоёр хүнтэй мэндэлчхээд суудалдаа сууцгаав.
Bang PD: та хоёр гайгүй юу?
Жонгүг: гайгүй ээ.
Хёнбин (VAST Ent-ийн CEO, жүжигчин): энэ санаа Тэинд таалагдаагүй. Тэгсэн ч зөвшөөрсөнд баяртай байна.
Тэин нүдээ эргэлдүүлэхгүйг хичээн инээгээд: би зөвшөөрснөө нэг л санахгүй байх чинь?
Хёнбин: Тэин...
Тэин санаа алдаад өөр тийш харлаа.
Жонгүг: нээрээ юу хэлэх гэсэн юм бол?
Bang PD: аан тийм. Бид та хоёрыг олон ангит кинонд хамт тоглох—
Тэин: уучлаарай. Гэхдээ үгүй.
Хёнбин: Жон Тэин.
Тэин: та надад энэ киноны зураг авалт дуусахаар амраана гэж амласан биз дээ? Би гурван жил ямар ч амралтгүй ажилласан шдээ?
Хёнбин: битгий хүүхэд шиг аашлаад бай. Бусад жүжигчдийг амардаг гэж бодоо юу?
Тэин: хоёулаа л энэ агентлагийн гол мөнгөний шуудай. Нэг мөнгөний шуудай нь байхгүй болчихвол яана гэж бодож байна?
Хёнбин санаа алдаад цайнаасаа балгана.
Өрөөнд эвгүй байдал үүссэн тул Жонгүг аль болох өөр зүйл ярьж, хоёр томчуудыгаа инээлгэх гэж оролдож байв.
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
FanfictionFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.