1.

3.4K 150 1
                                    

Хар бор нүд, урт сормуус, шөмбөгөр хацар, өтгөн хөмсөг. Чамайг гаднаас чинь дүгнэвэл ингэж л хэлэх байх. Хүн болгоны хувьд дотоод гоо үзэсгэлэн гэдэг өөр байдаг.
Миний мэдэх чиний дотоод гоо үзэсгэлэн гаднахаасаа илүү. Хаана ямар байхаа мэддэг, энгийн үедээ эгэл даруу, буурь суурьтай, ичимхий. Хэтэрхий гэгээлэг нэгэн.

'Сайна уу?'

'Сайн'

'Намайг таниж байна уу?'

'Тийм ээ, нөгөө ангийн хөвгүүн мөн биз дээ?'

'Тийм ээ, найзууд болж болох уу гээд л'

'Болно оо'

'За тэгвэл юу хийж байна'

'Чамтай зурвасаар харьцаж байна, өөр хийсэн олигтой зүйл алга байна даа'

'Аан'

Чамтай бичсэн анхны зурвас байсан. Анх харахад л сонирхлыг минь татсан чи над руу түрүүлж мессеж бичнэ гэдэг надад ямар гайхалтай байсан гээч. Их баярлаж билээ.

---

Нүдээ аниад уртаас урт амьсгаа авахад чийглэг хэрнээ хуурай агаар үнэртдэг. Үүнийг үнэрлэх бүртээ чамайг боддог байсан сан. Чиний инээмсэглэлийг дотроо төсөөлж ичингүйрэх харцыг чинь санадаг байсан.

-Сайна уу?
-Сайн

Бидний анхны харилцан яриа энэ байсан. Тэр үед чиний хоолой яг л далай мэт намайг уусгаж билээ. Хэтэрхий гүн, намуухан, хүнгэнэсэн хоолой. Гүнд нь юу байгааг нь мэдэх хүсэл төрөх боловч ойртож үл чадам тийм л.
Бусдад ямар санагдахыг хэлж мэдэхгүй ч надад яг ийм санагддаг байсан. Хоолойг чинь ахиж сонсохыг хүссэн ч бардам зан гээч юм намайг чирээд явчихсан. Царайг чинь ч харалгүй өнгөрсөн дөө их гэмшиж билээ.

Би хэтэрхий ичимхий, бардам, инээдтэй нэгэн.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now