13.

770 61 0
                                    

'Юу хийж байна?'

'Кино үзэх гээд л'

'Мм'

Дахиад л нөгөө төгсгөл. 2 жилийн өмнө бидний харилцаа ийм байсан хэвээрээ байгаа бололтой. Гэвч энэ удаа би түүнийг сайн хөвгүүнээ биш сайн найзаа гэж бодно.

'Чи?'

Зориг их шаардаж байсан юм. Хэзээ ч хийхгүй гэж бодож байснаа хийгээд л. Гэхдээ энэ нь зөв.

'Уйдаад л. Хичээлээ хийнэ байх даа'

'Нээрээ миний өгсөн бодлогуудыг бодсон уу?'

'Ихэнхийг нь бодсон. Гэхдээ бодож чадахгүй хэд байгаа.'

'За тэгвэл дараа зааж өгнө өө'

'Чи өнөөдөр нэг л өөр байх чинь?'

'Ямар гэж?'

'Нээлттэй эсвэл өөрийнхөөрөө'

'Магадгүй л юм'

Түүний зөв би өөрийнхөөрөө байхыг хичээж байна. Уулзаад энэ хэвээрээ байж чадах эсэхээ мэдэхгүй ч ядаж зурвасаар ч болтугай өөрийнхөөрөө баймаар байна.

---

- Ганц л удаа шдээ. Би мартчихжээ. Гуйж байна.
Гэрийн даалгавраа тусдаа хийхээр шийдсэн өдрийн маргааш нь даалгавраа хийхээ мартсан би Жин -ээс даалгаврыг нь гуйн ийн хэлнэ.

-Хоёулаа найзууд биз дээ. Гуйж байна шдээ

-Чи ч ядаргаатай охин юмдаа.
Тэр ийн хэлээд дэвтрээ гарган ширээн дээр тавиад духруу минь нэг тоншин эргэн хичээлээ хийв. Муухай ааштай ч сайхан сэтгэлтэй хүүхэд л дээ.

-Баярлалаа. Хичээл тараад зайрмаг авч өгнө өө.
Түүнлүү ойртон чихэнд нь ийн шивнэчхээд даалгавраа хуулахаар яарав.
Би ч муу охин юм даа.

---

'Явья лдаа'

Жин 'Чадахгүй. Би завгүй хүн'

'За сүртэй шдээ. Би хүнд өртэй байж сураагүй юм аа'

Жинийг чирэн дэлгүүр орох гэж үйлээ үзсэн би ядарсан царайлан хуурамч ч гэлээ хөлсөө арчин зогсоно.
Хажууд байх Жин ярвайсан байх бөгөөд дэлгүүрээс гарч зүрхлэхгүй байгаа нь бага ч атугай дуртай байгааг нь илтгэх шиг.

'Чи энийг авах уу? Эсвэл энийг. Өө энэ гоё шдээ. Би энийг авна аа'

Харсан зайрмаг бүрээ түүнд санал болгон явснаар нилээдгүй ихийг авчихав.

Ууттай зайрмагаа саван явсаар.

17хон настай байж өөртөө даагдамгүй их ачааг үүрч явжээ. Өнөөдөр л түүнээсээ салсан мэт их тайван амгалан, өөрийнхөөрөө нэг л аз жаргалтай байна.

Жин лүү харвал зайрмагаа идэх бөгөөд тэр үнэхээр царайлаг харагдсан юм.
Нүдээрээ зайрмаг луу харсан нь сормуус нь ямар уртыг харуулж байгаа мэт. Салхи хийсэх нь түүний гялалзах үсийг сануулах гэсэн мэт.

Хэтэрхий үзэсгэлэнтэй. Өмнө нь ингэж бодож байгаагүй ч тэр үнэхээр царайлаг юм.

Хэт удаан гөлөрсөнөө анзааран тоохгүй царайлан урагш зайрмагуудаа савчин алхана.

Гэнэт 'Чи ямар нэг асуудалтай байдаг юм уу?' гэх хүнгэнэсэн эрэгтэй хүний хоолой намайг цочоож орхив. Явж байсан газраа зогтусан зогсож байснаа гэнэт тэрний зүг эргэн харвал тэр зайрмаг луугаа ширтсэн хэвээр байх бөгөөд нүд нь энгийн үеийнхээсээ ч нухацтай болсон үзэгдэнэ.

'Яагаад тэгж бодоов?'

Жин 'Чи миний хажууд суудаг шүү дээ. Чи уранзохиолын хичээл эсвэл биеийн тамирын хичээл орох болохоор гуниглаад эсвэл юм бодоод суучихдаг. Багш нартай нь асуудалтай юм болов уу гэж бодоод л'

Зүгээр л шүлэг, зохиол уншихаар гол дүр нь Тэхён болж төсөөлөгдөөд биеийн тамир орохоор Тэхёны хөлбөмбөг тоглож байсан тэрхэн үе нүдэнд харагдаад байдаг болохоор эвгүй дурсамж сэдрээд гунигладаг байсан. Гэхдээ байсан одоо дахиж тэгэхгүй.

'Зүгээр л'

Жин 'Надтай нууцаасаа хуваалцаж болно шүү. Би чиний найз гээ биз дээ'

Яагаад ч юм ийм үг сонсоод гунигладаг болчхож. Би түүний найз гээ биз дээ.
Зүрхтэйгээ хийсэн олон тулаанд ингэж л ялж байсан учраас.

'Би дараа, дараа яг хэлье. Одоохондоо бэлэн биш байна'

Ард явж байсан тэр миний энэ үгийг сонсчихоод хажуугаар минь зөрөн одов. Магадгүй гомдсон байх.
Хэрэгтэй үедээ ашиглачихаад ганц нууцаа ч хэлчихэж чадахгүй. Түүний араас гунигтайхан ширтчихээд гутлынхаа үзүүрийг ширтэн явна.

Ээж минь хэлж байсан. Чи алхах бүртээ урдах замаа хардаг шиг амьдралаа ч бас эртнээс харж, төлөвлөх хэрэгтэй гэж. Гэхдээ би хэзээ ч гутлынхаа үзүүрийг ширтэж яваад бүдэрч унаж үзээгүй. Заримдаа миний итгэдэг, хүндэлдэг хүмүүс ч бас алддаг байх.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now