11.

874 76 0
                                    

Тэхён 'Одоо ордоо'

'За баярлалаа баяртай'

Гэрийн гадаах сандал дээр суун намайг тайвшруулж дууссаны дараахан бидний хооронд ийм яриа өнгөрсөн билээ.

Бодоод байх нь ээ би түүнээс зугталгүй зүгээр л сайн найз нь ч хамаагүй байх хэрэгтэй байсан байх. Өөрийгөө ч зовоон тэрнийг ч зовоон 2 жил юу ч хийсэн юм бол. Тэнэг охин.

-

Гэрт орвол хэн ч байхгүй байсанд хүнд санаа алдчихаад ус уухаар гал тогооны өрөөг зүглэв. Гэр харанхуй байх бөгөөд би ч гэрэл асаах гэж яарсангүй. Усаа аяглан зогсож байтал хэн нэгэн надад хүрэх мэдрэгдэх шиг болоход эргэж харвал урт хар үс.

Цочисондоо усаа түүнлүү цацвал тэр үсээ хойшлуулан надруу муухай харав. Нэг л танил.
Өө энэ Сура байж.

Сура 'Чи ёстой сонин охин юм аа. Надад хэл сураг өгөх ёстой биз дээ. Гэнэт тэмцээн үзэж байгаад яваад өгсөн. Өдөржингөө чамайг хайлаа шдээ. Тэгээд бас ямар оройтож ирдэг юм хэнтэй хамт байсан'

Шүлсээ үсэргэн ярих түүний яриаг сонсохдоо л түүн шиг найзтайдаа баярлалаа. Өмнө нь анзаарч байгаагүй ч тэр үргэлж миний хажууд байдаг байж.

'Уучлаарай. Бас хайртай шүү Сура'

Сура 'Аа юу вэ? Би чамд хайргүй мэдэв үү! Хүн орхиж явчхаад хайртай гэнэ үү, сонин охин бэ?'

---

Ахиад л хичээлийн шинэ өдөр эхлэж байна. Өчигдөртэй адилхан зүйл нь нүд минь дахиад хавдчихаж. Уйлсанаа бодохоор ичээд нүх байвал шургачихмаар санагдаж байна. Хүн яаж тийм байж болох юм бэ? 2жил тоогоогүй тэгсэн хэр нь ээ энгэрт нь аргадуулан байж уйлаад л чухал хүн ч биш байж.

Нэг л мэдэхэд сургуулийн гадаа ирчихсэн байсанд боосон үсээ нэг чангалаад том том алхлан анги руугаа яарна.
Түүнтэй тааралдаж үнэхээр чадахгүй. Ийм царайгаа бол бүр ч харуулмааргүй байна.

Цүнхнээс татах шиг болоход эргэж харвал харахыг хүсээгүй нэгэн минь байв. Хурдхан нүдээ гараараа хаав.

Тэхён 'Ямар хурдан алхдаг юм бэ? Гүйцэх гэж бараг гүйлээ шд'

'Намайг гүйцэж яах гэсэн юм'

Тэхён 'Яахав найзууд юм чинь хамт ирэх гээд л'

Өө тийм лдээ бид мэдээж найзууд. Нэг нэгнийхээ энгэрийг мэдээж найзууд л зээлж уйлж болно. Мартаад бараг догдлох шахлаа.

'Ммм'

Тэхён 'Май'

Гаран дахь мөсөө над руу сарвайн ийн хэлэхэд нь л тэрний царайг нүднийхээ урдуур салаавчилсан хуруунуудынхаа завсраар харав.

Өтгөн хөмсөг, нэг нүдний давхраа. Үүнээс өөр зүйл үл харагдана.

'Энэ'

Тэхён 'Би нүдийг чинь харчихсан зүгээр ээ чи ингэсэн ч хөөрхөн харагддаг'

Түүний хэлсэн үгэнд догдлон баярлах нь нэг, тоохгүй өнгөрөөх нь нэг байдаг бололтой.
Үгээ дуусгачихаад гарт байх мөсөө надруу дамжуулан гараа кармандаа хийн алхахдаа л миний хэзээ ч халдаж чадахгүй хана шиг санагдсан юм.
Энэ удаа жинхнээсээ найзууд. Өөр юуг ч анхаарахгүй.

---

'Сайн уу?'

Ангид орвол хүүхдүүд ийн мэндлэх бол хажууд суудаг хөвгүүн минь л намайг үл тоон муухай харах аж. Өөдгүй гэдэг нь. Хүйтэн амьтан.

'Хөөе. Сайн уу?'

Жин 'Муу мэдээж муу. Чамайг ангид орж ирэхээс өмнө сайн байсан юм. Ангиар нэг хашхичаад л би хичээл хийж байна'

Адаар аашинд нь дасчихсандаа ч юм уу тоолгүй хажууд нь цүнхээ тавибал тэр ширээн дээр дэвтэр тавих аж. Мэдээж даалгаврын дэвтэр байх. Би зөрүүлэн өөрийн дэвтрийг өгөв.

Бид их найрсаг ширээний хамтрагчид л даа. Би байгалийн ухааны даалгавар харин тэр нийгмийн ухааны даалгавруудыг хийдэг юм.

Жин 'Хөөе энэ юу гэж байгаа юм?'

'Өөрөө ойлгоод унш би ч бас завгүй байна шдээ'

Жин 'Чамайг даа'

Түүний үглэхийг сонсон инээвэл үүнтэй зэрэгцэн багш орж ирэн
'Долоо хоногийн дараа 2р ангийхны байгалийн ухааны хичээлийг судлах аялал болно. Үүнийг далимдуулаад бүгд аялалд явья гэж шийдсэн болохоор өдөр нь хичээлээ амжвал орой нь галын наадам хийж болох юм' хэмээн хэлэх нь тэр.
Би аялалд явах дуртай. Хичээлийн аялалд ч мөн адил.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now