23.

1.2K 82 6
                                    

'Хүүе, Жин аа яасан бэ?'

Хаалганы зүг харвал хажууханд амьдарч байгаа Жин зогсож байсанд сандарсандаа хэлсэн минь энэ байв. Тэхён түүн лүү хардаг шигээ муухай харахад би түүнийг болихыг сануулан цай аягалж өгөв.

'Чи ингэхэд яаж манайд орж ирсэн юм?'

'Танай том охин надад их сайныг мэднэ байх аа. Тэгээд л яахав'

Түүнийг ингэж хэлж дуусаагүй байтал Тэхён гал тогоо руу Бораг чирсээр орж ирэв.

'За охин минь ямааны мах халуун дээрээ. Жин ах чинь уу аав чинь уу сонго'

Бора эргэлзсэн харагдсан ч шийдвэр нь хурдан гарлаа.

'Аав'

Тэхён Бораг тэврэн өрөө рүү нь хүргэж өгөхөөр явах бол Жин над руу нухацтай царай гарган харна.

'За Сура яаж байна'

'Уурласаар л байгаа. Харин тэр талаар ярих гээд. Нөгөө саналаа зүгээр тавьчихаж болохгүй юм уу? Тэрнээс болж л уурлаад байгаа шд'

'Чи мэдэхгүй байна аа. Эмэгтэйчүүдэд жижигхэн зүйл ч маш том, том зүйл ч маш жижигхэн санагдаж болдог юм. Хэдүүлээ дахиад жаахан л байлгачих юм бол насан туршдаа мартахгүй сайхан дурсамжтай болно шдээ'

'За за ойлголоо. Өнөөдөр танайд хонож болох уу? Сурад хөөгдчихсөн'

'Тэг дээ'

Өрөө лүүгээ орвол Тэхён 3н хүүхэдтэйгээ хамт байсанд яагаад ч юм аз жаргалыг маш ихээр мэдрэв.

'За та 4 юу хийж байгаа билээ'

Тэхёны гаран дээр хэвтээж нялх хүүгээ тэврэнгээ тэдэнд хандан ийн хэлвэл Тэрёны нүд сэргэн 'Аав бидэнд гоё зүйл ярьж өгнө гэсэн' хэмээн цоглог дуугаар хэлэх аж. Түүнийг ингэж хэлвэл Бора дүүгээ унтаж байгааг сануулав.

Тэхён 'Аав нь одоо та нарт нэг үлгэр ярьж өгнө. Тэгээд яг ингээд тавуулаа унтья. Болж байна уу?'

Бора, Тэрён 'Болж байна'

'Эртээ урьдын цагт бүхний хайрыг хүлээсэн нэгэн охин байдаг байжээ. Тэр охин бусдыг юу юунаас илүү боддог, шударга шулуун, ухаантай охин байж гэнэ. Нэг өдөр тэр охинд харц айлын хөвгүүн дурлаж гэнэ. Хөвгүүн охиныг өдөр бүр харан түүн шиг болохыг оролддог байв. Охин ч үүнийг нь анзаардаггүй байж гэнэ. Гэтэл нэг өдөр охин хүүг олж хараад анхны харцаар дурлаж орхив. Охин хүүд маш их сайн болсон байх бөгөөд шөнө бүр хөвгүүний талаар боддог байж гэнэ. Хөвгүүн ч мөн адил байсан ч тэдний хэн нь ч бие биетэйгээ найзлах гэж оролдоогүй гэнэ. Тэд бие биенээ үргэлж холоос харж явдаг байсан тул нэг л өдөр хөвгүүн зориг орон охинтой ярив. Тэд бие биетэйгээ дотносон найзууд болсон боловч охин хөвгүүнтэй харьцахаа гэнэт болив. Хөвгүүн ихээр гунигласан ч огт бууж өгөхгүй байв. Тиймээс охин ч бас бууж өгөхийг хүсээгүй тул хөвгүүний хайрыг хүлээн авч өөрийнхөө хайрыг хүлээн зөвшөөрч гэнэ. Үлгэр дуусчихлаа'

Тэхён ингэж хэлээд над руу харж байсан харцаа салган хүүхдүүд рүүгээ харвал аль хэдийн бүгд унтчихсан байсанд тэр инээг духан дээр минь үнсчихээд 'Сайхан амраарай. Ээдрээг тоолгүй намайг хайрласанд баярлалаа хайртай шүү Жүни' хэмээгээд хайр татам инээмсэглэлээ тодруулав.

Чамдаа ч бас баярлалаа. Намайг хайрласанд!

^
^
/За ингээд 2 жил бодож, бичиж ирсэн бичвэр маань энд хүрээд дуусч байна. Та нартаа олон зүйлийг ухааруулахыг хичээсэн учир ганц зүйл ч болов хүрсэн гэж найдаж байна. Тэгээд бүгд хажуудах нэгнээ хайрлаж хэлэх гэснээ хэлж хэнд ч таалагдах гэж биш өөрийнхөөрөө байгаарай . Энэ хүртэл хамт байсан баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү <3/

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now