5.

989 85 0
                                    

Бид харилцаагүй их удсан. Царайг чинь харахгүй бол үгүйлж, дууг чинь сонсохгүй бол санагалзаж байсан ч би чамайг бага багаар мартаж байсан. Царайг чинь төсөөлөхөд ч бэрх болж байсан юм. Гэвч чиний орон зай зүрхэн тушаа газар минь байсаар байсан.

'Сайн уу?'

Ахиад л нөгөө сайна уу? Энэ 'сайн сайн уу' гэх үгнээс залхаж байна. Надад чамайг бодож шаналах ч бас дарамттай байна. Арай гэж татсан сэтгэлийг минь энэ ганц үг эргүүлчих гээд байсан юм. Тун харамсалтай нь.

Би түүнийг хайрласаар байгаа.

Зүрх минь ингэж хэлэх бол тархи минь үүнийг эсэргүүцнэ.

Тархиа эцэж цуцтал дагавал зүрх сэтгэлээ эргүүлж авч чадах болов уу? Толгойд минь ийм бодол өдөр шөнөгүй бодогдож байсан юм. Бодох цаг зав гарвал зөвхөн тэр л бодогдож байсан учраас л би залхаж байна. Өөрийн сэтгэл зүрхийг ч удирдаж чадахгүй бяцхан тэнэг охин байхаас ч мөн залхаж байсан юм.

Эцэст нь би нэг дүгнэлтэд хүрсэн. 'Би залхах дургүй'

---

Ким Тэхён гэдэг хүнтэй найзын хувиар ч тэр хайртай хүний хувиар ч тэр харьцахаа болиод 2 жилийг ардаа үлдээжээ. Энэ хугацаа хурдан өнгөрсөн гэвэл худлаа болох биз. Гэвч түүнийг гэх сэтгэлээ дарахад арай л бага байлаа.
Тэгээд л би өөрийгөө хүчлэхээ болихоор шийдсэн. Түүний төлөө үхэн хатан гүйгээд, зурвас эхлүүлээд байхгүй ч сэтгэлээ зөвшөөрөхөөр шийдсэн. Угаасаа бүтэхгүй ч өөрийгөө дарах гэж хичээснээс нууцхан хайрлах нь амар гэж бодох болсон.
Туршлагаар л олж авах боломжтой зүйл гэж байдаг. Энэ тийм л зүйл байсан бололтой.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now