22.

688 61 5
                                    

Тэр доош харан зогсох бол би хойноо үлдээсэн Тэхёнд санаа зовно. Хэтэрхий харгис сонсогдож болох ч Жинийг шохоорхож байсан цаг хугацаа зүгээр л жаахан зүйрмэглэл шиг зүйл байсан бололтой.
Яг одоо зүрх минь Тэхён луу соронз мэт татагдаж байна. Хаанаас энэ их хүч гараад байдгийг мэдэхгүй ч тэр хэзээ ч надаас салахгүй яг л соронз шиг юм. Очихгүй байхын аргагүй.

Гэвч өнөөх гайхал бардам зан чангаана. 'Нэг удаа хаягдчихаад одоо болно шдээ. Эрэгтэй хүүхэд өөрөө шийд гээд орхиж болдоггүй юм. Зүгээр орхи' гэхчилэн соронзын эсрэг тэмцэнэ.

'Тэгвэл тэр чамайг дахиж гомдоовол яах вэ?'

Дотроо төсөөлж байсан соронзтой бяцхан төсөөлөл минь Жинийг дугарахад бутран алга болов.

Энэ талаар бодож үзээгүй ч хариулт нь надад байсан юм.

'Мэдээж би түүний аргадхыг хүлээнэ байх. Хүлээсээр байгаад дасчихсан болохоор зүгээр дээ'

Жин над руу нэг гунигтай харчихаад тавьж явуулж байгаа мэт толгойгоороо эргэж харахыг заав.

Нүдэнд нь нулимс хурсан Тэхён нусаа татан зогсоно. Саяны бүх яриаг сонсчихсон байх вий гэхээс үнэндээ айж байсан ч түүнд хариултаа хэлэхээр ойртов.

'Би хариултаа олчихсон'

Түүнд ийн хэлвэл нүдээ аниж байсан нь бидний яриаг сонсоогүйг батлах шиг болов.

'Тэхён аа, би чамтай хамт баймаар байна. Төгсгөл нь мэдэгдэхгүй ч би чамтай л хамт байвал жаргалтай байх юм шиг байна. Хэзээ нэгэн цагт харамсах шийдвэр байсан ч өнөөдөр л би зөвхөн өнөөдрөөрөө амьдармаар байна.'

Намайг үгээ дуусгасан даруйд түүний минь үнэр намайг бүчин авч дулаахан энгэр нь надаар дүүрэв.

'Чи ямар гайхалтай нэгэн гэдгээ мэдэх үү? Би чамтай хамт өнгөрүүлсэн 5н жилдээ үнэхээр баярлаж байна. Надад ирсэнд баярлалаа. Дахиж гомдоохгүй гэж хэлж чадна. Амлаж байна'

---

'Бора дүүгээ авч бай ээж нь аав дээр нь очихгүй бол ваннын өрөөнд халтираад уначих шиг боллоо. Хурдлаарай'

Гэрээрээ нэг хашхичин явах намайг харсан хүүхдүүд минь бүгд чимээгүй болон хэлснийг минь хийж байсанд санаа амарлаа.

'Ханиа яаж байгаад уначихсан юм бэ?'

Түүнийг татан босгоод ийн хэлвэл тэр нойтон үсээ заан 'Шалтгаан нь энэ' гээд нүдээ томруулан гэмгүй царайлав.

Нуруунд нь хүрэхэд царай нь тэр дороо яарвайх болж өөрчлөгдсөн нь инээдтэй байсанд чангаар хөхрөвөл түүний царай яг л 15 жилийн өмнөх шигээ болж байлаа.

Унтлагын өрөөндөө орон хүүгээ болон түүнийг хүлээн хэвтвэл тэр даруй орч ирэв.

'Хүүг өг өө'

Орон дээрээ хэвтсээр ийн хэлвэл тэр надаар тоглон өгөхгүй байсанд өндийн хайртай 2 залуугаа барихаар араас нь хөөлөө.

'Хүүе, Жин аа яасан бэ?'

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now