12.

825 64 0
                                    

'Өнөөдөр завтай юу?'

'Тиймээ завтай. Яасан?'

'Нөгөө давтлагаа тэгвэл өнөөдөр хийе гэх гээд л'

'За тэгье ээ. 5 цагт номын санд уулзья'

Утсаа далд хийчхээд тэнгэр өөд ширтэнэ.
Тэд намайг өөртөө итгэлтэй, нийтэч, сэргэлэн цовоо гэдэг. Гэхдээ би тэдэнд зориулж жүжиг тавьдаг бол яах вэ? Жинхэнэ би олон зүйлсийг бодох дуртай энгийн уйтгартай нэгэн байвал яах вэ? Түүний хажууд өөрийнхөөрөө байж чадахгүй байна гэж бодтол эсэргээрээ байвал яах вэ?

Хэтэрхий их зүйл бодох толгой өвтгөдөг ч хэзээ нэгэн цагт нүүр тулах асуудлуудыг эртнээс бодож эхэлсэн нь дээр байдаг.
Үргэлж

Гэхдээ би хааяа боддог. Яагаад би хэвшмэл үзэгдлийн дор боолчлогдож амьдрах ёстой гэж.
Би чөлөөтэй сэтгэж бусдын бодлыг үл тоон өөрийнхөөрөө амьдармаар байна гэж.
Гэвч аав ээжийн сайн охин байх ёстой гэх өнөөх л хэвшмэл үзэл намайг чангаадаг.
Би сайн охин байх ёстой.
Ухаантай, сэргэлэн, ачлалтай.
Тэд үргэлж надаас үүнийг хүсдэг.

---

Тэхён 'Сайн уу?'

'Сайн'

Шивнэлдэн мэндчилчихээд түүний норсон үс рүү харан гадаа ахиад л өнөөх бороо орж байгааг мэдэв.
Би бороо орж байхад дургүй. Зүгээр л айдаг. Өөр зүйл байхгүй.
Гэхдээ бороо орсны дараах чийглэг үнэрт дуртай. Чамайг санагдуулдаг болохоор.

Тэхён 'Гадаа бороо орж байна'

'Чи шүхэргүй байсан юм уу?'

Тэхён 'Мэдээж шүхэртэй байсан. Гэхдээ сургууль руу орохоос хэдэн алхамын өмнө шүхэр барихаа больчихсон юм'

Нүдээ эргэлдүүлэн ярихдаа тэр сахилгагүй инээмсэглэл тодруулж байсан нь яагаад ч юм эртний танилаа харсан мэт тайтгарлыг надад мэдрүүлэв. Магадгүй одоо л би түүний хажууд жинхэнэ Жүни байна байх.

'Чи бороонд дуртай юм уу?'

Тэхён 'Мэдээж. Дургүй хүн ховор шүү дээ. Би лав дуртай. Үнэхээр их. Борооны үүл хараад яаж баярладаг гээч'

Хөөх тэгвэл би борооны үүл болмоор байна!

'Би дургүй'

Тэхён 'Тэгвэл би ч бас дургүй байх ёстой юм болов уу?'

'Үгүй дээ. Энэ миний дургүй зүйл болохоос чинийх биш шүү дээ'

Тэхён 'Гэхдээ найзууд юм чинь би чиний дургүй зүйлд дуртай байсан ч зүгээр юм уу?'

'Тэгвэл чиний дуртай зүйлд дургүй байсан ч зүгээр юм уу?'

Багахан маргаан шиг санагдсанд сэтгэл тавгүйрхэн хоолой хатаад ирэв. Түүнлүү харвал гэм хийсэн хүүхэд шиг доош харан хумсаа оролдох аж.

'За аливээ хичээлээ эхэлье'

Аль болох цовоо дуугархыг хичээсэн ч хоолой хатчихсан байснаас болоод ч тэр үү эхний үгнүүд муудчихсан хаалганы чимээ шиг гарсанд нэлээдгүй ичив.

Би өөрийгөө үргэлж ичгэвтэр байдалд оруулах юм.

---

Тэр миний хувьд найз.
Тэр миний хувьд найз.
Тэр миний хувьд найз.

Хамт сууж хичээллэсэн мөчүүдээ дахин санахад л зүрх минь догдолж байсанд дотроо өөр зүйл бодохыг хичээн ийн шивнэнэ. Би түүний хувьд сайн найз нь болмоор байна.

Гэнэт л толгойд нэгэн бодол харван орж ирсэн юм. Хамгийн шилдэг санаа гэж бодсон. Тэгээд түүнийгээ биелүүлэхээр шийдсэн юм.

'Өөр хүнд сайн болох'

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now