17.

696 66 2
                                    

'Учир нь тэр шалтгаан нь чи'

Түүний сонссон үгүйг мэдэхгүй ч доош харан зогсож байсан би ийн зөөлнөөр хэлэв.

Одоо зүгээр л юу болсныг хэлчихье. Бардам зан гээчийг ганц удаа гээчихье. Уур гээч зүйл цухалыг минь барж байв.

Тэхён 'Юу, би чамайг гомдоочихоо юу? Тодорхой ярь л даа'

'Хоёулаа эхлээд сууя тэгэх үү?'

Тоглоомын талбайн савлуур дээр суун тэнгэр өөд хараад ярьж эхэллээ.

'Одоо миний ярих зүйлд цочирдож эсвэл гайхаж болно. Тийм болохоор сонсохыг хүсэхгүй байгаа бол яг одоо л хэлээрэй'

'Зүгээрээ ярьж болно'

'Анх биднийг дунд сургуульд байхад энэ бүхэн эхлэсэн.'
'Чамайг хараад анхны харцаар дурлаж орхиосон'

Үгээ хэлээд хэсэг завсарлага аваад дахин ярьхаар шүлсээ залгив.

'Тэгээд яаж ч чадахгүй байсан над руу чи түрүүлж зурвас бичиж байсан. Итгэмээргүй их баярлаж билээ. Тэгээд чамтай их дотно болж байгаагаа мэдэрсэн юм. Улам бүр татагдаад л... Тэгээд нэг өдөр чи надад нууцаа хэлсэн "Жүни би яах вэ? Бүх охид хөөрхөн харагдаад байх юм". Тэр зурвасыг аваад л чамайг эрэгтэй хүүхэд бас надаас өөр охин байдаг гэдгийг санасан юм. Би ч өөрөө зориггүй, өөртөө итгэлгүй нэгэн учир чамайг хайрлахаа больё гэж шийдээд чамтай харилцаагаа таслах гэж шийдсэн. Тэр 2 жил ийм л утга учиртай байсан.'

Өнгөрсөн 2 жилийн хугацааг дахин бодоход л зүрхэн тушаа газар хатгуулан нулимс цийлэгнэн эхлэж байсанд цааш ярихаар бэлдэв.

'Тэгээд 2 жил чамаас зугтаж өөрийн сэтгэлээсээ зугтсан ч амжилт олоогүй харин ч бүр дордож байсан учир чамайг зүгээр л далдуур хайрлахаар шийдсэн юм. Гэтэл чи үйлдэл бүртээ намайг эргэлзүүлж эхлэсэн. Найз гэдэг хүнээс илүү байр суурь эзлээ чадах юм шиг. Харин үг бүр чинь найз гэх байр суурийг минь улам бүр сануулж байсан юм. Саяхныг хүртэл чамайг хайрлах зүгээр гэж бодож байсан. Гэхдээ Миёон та 2т садаа болмооргүй байгаа учир ингээд би бууж өглөө. Хэдий Миёонд дургүй ч чи дуртай бол сонголтыг чинь зөвтгөнө өө. Одоо чамд бүгдийг хэлчихсэн учир надаас аль болох хол байж сайн түлхэж өгөөрэй. Тэгвэл энэ сэтгэл магадгүй унтрах байх'

Улаа бутарсан хацрандаа нэг хүрч үзээд түүний зүг харахдаа бэлдэн харцаа тогтворжуулна.

Тэр маш нухацтай царай гаргасан байх бөгөөд нүдэнд нь нулимс хурсан үзэгдэнэ.

'Чи яасан бэ? Би тийм өрөвдөлтэй байна уу? Зүгээрээ одоо миний хэлснээр хийвэл чи Миёонтой асуудалгүй шүүдээ. Би та хоёрыг үнсэлцсэнээс хойш сэтгэлээ татах гээд өмнөхөөсөө илүү хичээх талаар бодож үзсэн. Битгий уйлаа. Эр хүн байж'

Түүнд хэлсэн үгэндээ өөрөө эмзэглэж орхив. Дахиад түүнийг хөвгүүн гэж харахгүй. Гунигтай юм.
Дахиад л өнөөх нулимс урсах гээд л байх юм. Хэзээ дуусах юм бол доо.

'Хэрэггүй'

Бодлыг минь тасалдуулан түүнийг ингэж хэлэхэд гайхан харвал нүд нь улайсан байх бөгөөд нулимсаа аль хэдийн арчсан байх нь үзэгдэв.

'Хэрэггүй гэж байна. Надаас сэтгэлээ битгий тат. Бас би Миёнтой үнсэлцээгүй. Гуйя дахиж надаас болж өөрийгөө битгий зовоо. Дахиж битгий уйл. '

Тэр огцом босч ирээд урд минь зогсон ийн хэлэв.
Гэнэтхэн гарнаас минь татан босгоод нүдэнд минь хурж байсан жаахан нулимсыг минь арчив.

'Чи биш би л буруутай. Энэ бүхэн миний тэнэгээс л болсон. Тийм болохоор ийм тэнэг нэгнээс болж дахиж нулимс унагааж болохгүй'

Амьдралдаа анх удаа тэрний нүдрүү итгэл дүүрнээр ширтсэн юм. Сүүлийн удаа гэж өөртөө итгүүлсэн болохоор л тэр биз.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now