7.

963 86 0
                                    

Хоорондоо юу ч ярилгүй явах охин хөвгүүн 2.
Бие биелүүгээ харж ч чадахгүй дөлөх боловч тэдний хооронд ямар нэг таталзах хүч үйлчилж байв. Хөвгүүн охин луу арай ядан харцаа шилжүүлвэл охин үүнийг нь мэдрэх боловч зөрүүлж харалгүй замаа харсаар алхана. Энгийн хайрын түүхээс өөр нь энэ байлаа. Тэд хэтэрхий мэдрэмтгий, ичимхий, нандин байв.

---

Харц нь намайг цоолох гэж байгаа мэт мэдрэмж төрөхөд л дотох тавгүй болж эхлэв. Сандраад эхлэвэл гэдэс өвддөг учир хэвлий хэсгээр бага зэрэг хүндүүр орсон байх нь мэдрэгдэх аж.

'Чи надаас өөр найзгүй байсан юм уу?'

Эвгүй байдлыг засахыг хүсэн хэлсэн үг минь байв. Үгүй ээ бүр эвгүй болгочихсон гэвэл зохих байх. Түүн лүү харахгүйгээр ийн хэлсэн учир царайны хувирлыг нь дотроо төсөөлөн бодов.
Тэр яагаад ингэж удаад байгаа юм бол?

Тэхён 'Үгүй ээ байгаа'

'Тэгвэл яагаад над шиг хүнтэй найзууд баймаар байгаа юм?'

Тэхён 'Над шиг гэж ямар, чи ямар юм?'

'Зүгээр л олиггүй нэгэнтэй. Би 2 нүүртэй хүн. Ийм байхаа үзэн яддаг ч яалтай билээ'

Тэхён 'Тэр ямар хамаатай юм? Чи надтай өөрийнхөөрөө байхад л болно биз дээ?'

'Чи ойлгохгүй байна. За би ингээд орьё доо ирчихлээ. Баярлалаа'

Түүн лүү харах ч үгүй ингэж хэлчхээд гэр лүүгээ оров.

Би уурлаж байна. Над шиг амьтантай найзууд болох гээд байгаад нь. Найзаас илүү байж чадахгүй байгаадаа. Түүнээс болж 2 нүүр гаргаж байгааг мэдэхгүй байж өөрийнхөөрөө бай гэх түүний үгсийг.
Юу юунаас илүүтэй сэтгэлээ удирдаж чадахгүй байгаа өөртөө.

---

Нээж үзээгүй 2 жил болсон түүний хаяг луу орлоо. 1000н зурвас гэсэн билүү? Үгүй ээ энд 2000н зурвас байна.

Тэр ийм үйлдэл хийх бүртээ намайг эргэлзүүлдэг.
Найзаас илүү байр суурийг эзэлж чадах юм болов уу гэж бодоход хүргэдэг. Гэвч би хэтэрхий туйлшрамтгай хүн. Бууж өгөх минь дэндүү амархан учраас л тэр. Ямар нэг зүйлийн төлөө тэмцэж үзээгүй дээрээс нь миний үзэл бодол гээч зүйл маш том саад мэт санагдаж байсан юм.

'Сайн уу?'
'Чи ууралчихсан юм уу?'
'Өнөөдөр надад их сайхан зүйл тохиолдсон'
'Чи хэзээ хариу бичих вэ?'
'Жүни'
'Харж байна уу?'
'Юу хийж байна?'

Би үнэхээр цэвдэг сэтгэлтэй нэгэн юм. Тэр яаж 2 жилийн турш ийм их зурвас явуулж чаддаг байна аа? Доош гүйлгэхдээ би өөрийгөө улам бүр харааж байсан юм. Тэр над руу нэг ч өдөр алгасалгүй зурвас бичдэг байж.
Гэнэт л зүрхэн тушаа газар хатгуулаад амьсгалах ч хүнд мэт санагдаж эхлэв.

Би уйлж байлаа. Түүний ийм их сэтгэлтэй байгааг үзэн ядаж, өөрийнхөө тэнэгийг мэдрэн уйлж байсан юм.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now