20.

723 67 1
                                    

'Юу хүсээд байгаа юм?'

Сургуулийн дээвэр дээр гарч ирсэн хойно цааш харан зогсох Тэхёнд хандан хэлсэн минь энэ байв.

Түүнийг харахаас ч ичиж байсан ч зоригийг нь үнэлэн гарч ирсэн юм.

Тэхён 'Чамд зав байгаа бол миний яриаг сонсох уу? Удахгүйг хичээнэ ээ. Гуйя'

Эргэж харан надад ийн хэлэхдээ түүний царай их чухал үзэгдсэнд өөрийн эрхгүй зөвшөөрч орхив.

'Тэгэхээр өчигдөр чиний хэлсэн зүйлсийн талаар би шөнөжингөө тунгаасан. Чи одоо миний ярих зүйлсийн дараа сонголт хийж болно. Ямар ч сонголт хийсэн би чиний сонголтыг хүндэлнэ.'

'Чиний яриснаар бол чи намайг дунд ангиас хойш мэднэ байх. Гэвч би чиний бодож байгаагаас эртнээс чамайг мэддэг байсан.'

Ингэж хэлээд шүлсээ залгих нь түүнийг чухал зүйл ярих гэж байгааг илтгэх шиг.

'Бага ангид байхдаа бид нэг сургуульд байсан. Гэвч чи намайг санахгүй байх. Учир нь би ноомой, зожиг хүүхэд байсан.
Тэгээд нэг л өдөр чамайг харсан. Хийж чадахгүйг минь хийх тусам улам бүр хүндлэл төрүүлдэг шиг олон найзтай чамайг хараад маш их хүндэлж бас атаархаж билээ. Эцэст нь миний олсон санаа гэвэл чамайг дагаж үйлдэл бүрийг чинь судалж чам шиг болох байсан. Нэг л мэдэхэд чи миний шүтээн болчихсон байсан. Чиний ачаар одоогийн би бий болсон. Гэхдээ би чамтай харьцахдаа судалсан бүх зүйлсээ мартаж орхидог. Чамайг харахаар л би байгаа газраасаа нисэж чадах юм шиг мэдрэмж авдаг. Чи байгаа болохоор л би байгаа мэт санагддаг болчихсон. Нэг л өдөр би чамайг хүндлээд байна уу? Хайрлаад байна уу? мэдэхгүй болчихсон байсан. Өнөөдрийг хүртэл хариултыг нь олоогүй ч яг одоо бол надад хариулт байна.'

'Чамайг өвдөхийг харах дургүй. Чамайг уйлахыг харах ч бас дургүй. Чамайг зовж байгааг харах дургүй. Чамайг инээмсэглэж байгааг харах дуртай. Чамайг дуулж байгааг харах дуртай. Чамайг өөрийнхөөрөө байхад дуртай.
Энэ бүгд л намайг чамд хайртайг баталж байгаа байх'

Тэхён энэ үгээ хэлчихээд чимээгүй зогсох бол би сонссондоо итгэж чадахгүй дэмий л түүн лүү гайхан харан зогсоно.

'Гэхдээ өнгөрсөн хугацаанд над шиг арчаагүй амьтнаас болж чи зовсон болохоор сонголтоо өөрөө хийж болно оо. Намайг уучлаад тэвэрвэл би чамайг зөрүүлж тэврэнэ. Намайг орхиод эндээс явбал би ч бас явна аа'

Өөрийнхөө юу хүсэж байгааг ойлгоогүйн зэрэгцээ түүний хэлсэн зүйл хэтэрхий хачин бас гайхалтай санагдаж байсан юм. Тэр над руу шийдмэг харсан байх бол би доош харан сонссон зүйлсээ эргэцүүлэхийг хичээн зогсоно.

Гэнэт хэн нэгний гар орж ирэн намайг татан явж эхлэхэд л бодлоосоо салахтайгаа болов.
Жин маш том том алхалж байсан нь ууртай байгааг нь илтгэж байсанд түүнээс бага зэрэг жийрхэв. Тэр үргэлж бухимдсан янзтай байдаг ч энэ удаа бүр ноцтой байгаа нь мэдрэгдсэн тул дугуй л түүнийг даган явав.

Сургуулиас гаран арын талбай дээр ирсэн хойноо л чанга атгасан гараа тавин миний зүг харав.

Жин 'Чи яах гэж байна?'

Тэр маш нухацтай царайлан ингэж хэлэх бол би хариултаа мэдэж ядан зогсоно.

'Мэдэхгүй юм даа'

Жин 'Яагаад мэдэхгүй гэж. Чи түүнийг хаяад явах ёстой байсан юм. Тийм арчаагүй амьтан гэж хаана байсан юм. Тэр сталкэр байсан юм биш үү? Яаж хүнийг тэгж дагаж чаддаг байна аа. 2 жил чамайг түүнээс болж шаналсныг мэдээгүй гэж бодоо юу! Би бүгдийг мэднэ'

Чанга өнгөөр ярьж эхлэсэн түүний хоолой бага багаар зөөлөрч байсан нь намайг нэлээдгүй тайвшруулж байсанд доош чиглүүлсэн байсан харцаа ахин түүн лүү чиглүүллээ.

'Жин аа би түүнд хайртай шдээ'

Түүний царай тэр даруй шийдэмгийгээс гунигтай руу шилжсэнд чимээгүй л үгийг нь хүлээнэ.

'Гэхдээ Жүни, би яах болж байна. Бүтэн 2 жил чамд сайн байсан байхад би яах болж байна'

Түүнийг ингэж хэлнэ гэж яагаад ч юм мэдээд байсан юм.

Уучлаарай Жин аа!

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now