8.

926 78 0
                                    

Хавдсан нүднийхээ учрыг олох гэж өглөөнөөс хойш оролдсон би хичээлийн цаг дөхөх үед л бууж өгөн гэрээс гарлаа.
Надад байгаа ганц эрдэнэс бол миний давхраа гэтэл өчигдөр уйлснаас болоод давхраа минь хүртэл надаас нүүр буруулчихсан.

Багш 'За ингээд хичээл дууслаа'

Хоцорч шахуу орж ирсэн би ганц сайн найз болох Сура руугаа багшийг гарсны дараа л харав. Тэр над руу нэг харж байснаа чанга чанга инээж эхлэхэд л өөрийн царайг ямар байгааг санав.
Давхраандаа бардан түүний давхраагүй ч том нүдийг хэдэнтээ шоолж байсан учраас л тэр инээж байгаа биз.

Сура 'Юу Тэхён үү?'

'Тийм'

Сура 'Тэр чамд сайн юм биш үү?'

'Намайг найзаа болохоор л ингээд байгаа юм.'

Сура 'Чи яаж мэдэж байгаа юм. Сэтгэлээ илчлээд үзээ '

'Чадахгүй. Эмэгтэй хүнд бардам зан гээч юм байдаг юм байгаа биз дээ. Чадахгүй хийхгүй хэзээ ч. Тэгээд ч би түүнд сайн биш'

Сура 'Өөр охинд алдав даа. Ойрд Миён түүний талаар ам хуурайгүй ярих болсон. Удахгүй сэтгэлээ илчилнэ ч гэж байсан. Тэгсэн ч зүгээр үү?'

'Мэдээж, би түүнийг найзаас илүү харахгүй'

Дахиад л худлаа хэлж байна. Өөрийгөө ч хуурч найзыгаа ч хуурч байгаа минь энэ. Найзаас илүү хардаггүй байсан бол шөнөжин уйлах уу? Найзаас илүү хардаггүй байсан бол 2 жил туних уу?
Мэдээж үгүй. Би түүнийг хөвгүүн гэж хардаг.

Сура 'Нүд чинь яачихсан юм?'

'Өчигдөр сонгино арилгаад л'

Сура 'За би итгэе дээ'

Найздаа ч итгэж чадахгүй. Би хэтэрхий хашир ханддаг байж болох ч бусдад итгэж нууцаа хэлэх дургүй. Дотроо хадгалаад явах хэцүү ч нууц минь ил болвол бүр хэцүү.

Ганцаараа сургуулийн арын талбайг харан сууна. Чихэнд минь хөгжимийн ая эгшиглэх бол би үүнийг нь нэг их анхааралгүй сууна. Үргэлж л сонсдог шүүдээ.
Харин талбай руу гөлрөнгөө олон зүйлсийн талаар бодож байлаа.

-Ким Миён. Амьдралын минь найз шиг дайсан. Нүдэн дээр минь найз шиг хэрнээ далдуур хийх, хийхгүй зүйл хийж явдаг охин. Тэхёныг сайн яваасай гэж хүсэж байна. Миён лав сайн охин биш. Тэднийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

-Түүний зурвасуудыг харчихсан болохоор одоо гайхаж байгаа байх даа. Ичмээр юм.

'Юу гөлрөөд байгаа юм?'

Хэн нэгний ийн хэлэх сонстоход талбайн зүг гөлрөхөө болин дуу гарсан зүг харвал Тэхён зогсож байв.
Тэр над руу ойртож ирснээ хажууд минь суун харцаа талбайн зүг шилжүүлэв.

Тэхён 'Уйлсан юм уу? Нүд чинь'

'Ү-үгүй ээ, сонгино арилгаад л'

Тэхён 'Тэгвэл би сонгинод дургүй болохоор шийдлээ'

Хэлсэн үгэнд нь цочирдон түүн лүү харвал тэр хөмсгөө зангидсан байх аж. Гайхалтай би дахиад л эргэлзээд эхэллээ.

'Мм'

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now