6.

988 76 1
                                    

5 дахь өдөр.

Миний хамгийн дуртай өдөр. Чамайг харах ховорхон тохиох тэр өдөр учраас.
Хажууханд түүний инээд чангаар сонсогдох боловч харж үл зүрхэлнэ.
Анхаарлаа багшийн зүг хандуулахыг хүсэх бол түүний яриа үүнийг минь хийлгэхгүй гэсэн шиг улам чангарч байлаа.

Ямар нэг дэмий яриа биш бодлогын маргаанд оролцож байсан нь тэр байв.

Хичээл ч дуусч ангиас гарах гэж байтал нэрийг минь хэн нэгэн дуудах сонстов. Эргэж харвал багш гартаа ямар нэг цаас барьчихсан байлаа.
Үүнээс илүү сонин нь Тэхён ч бас хажууд нь байв.

-Жүни нааш ир.
Багш ийн дуудахад хөлөө зөөж ядсаар тэдэн лүү дөхөв.

Багш 'Тэхён та 2 надад энэ дэвтэрүүдийг засаад өгөөч. Багш нь өнөөдөр олон хичээлтэй болохоор'

Тэхён 'Би бол завтай. Танд тусалж чадна'

Түүнтэй хамт удаан хугацааны дараа хоёулахнаа байх болохоор өөрийнхөө ичнэ гэдгийг мэдэж байсан хэр нь зөвшөөрч орхив.

'Ойлголоо'

Сул ангид ороод энгэрээрээ дүүрэн тэвэрсэн дэвтрээ ширээн дээр тавив. Тэхён луу харвал тэр ч мөн надтай адил үйлдэл хийж байсанд бага зэрэг инээвхийсгээд дэвтэр лүүгээ харцаа шилжүүллээ.

Тэхён 'Энэ бодлогын хариу байна уу?'

Бага зэрэг хөндий ийн асуух үед нь гайхсан ч түүнийгээ нуун ширээнээсээ босон түүний хажууд очин суув. Царай руу нь харах зориг алга. Дахиад л зүрх минь намайг сэгсэрч байгаа мэт хүчтэй цохилоод эхлэх учир.

'Ингээд л болоо'

Бодлогыг дэвтэр дээр нь бодож өгчихөөд ийн хэлээд босох гэтэл тэр гарнаас минь татан суулгаад
'Би юуг буруу хийсэн юм?' хэмээн төв царай гарган асуув.
Царай царайгаа харах ийм эвгүй байдаг талаар анх удаа мэдэрсэн минь энэ байв.
Гэвч мартаж байсан дүр төрх минь ахин сэргэж байсан юм.

Тэр юуг буруу хийсэн юм бол?
Мэдээж тэр юуг ч буруу хийгээгүй. Найз гэж боддог хүндээ нууцаа хэлтэл өнөөх нь өөрт нь сайн байж таараад сэтгэлээ татах гэж 2 жил түүнээс бултаж яваа.

'Чи юуг ч буруу хийгээгүй'

Тэхён 'Тэгвэл чи яагаад надаас зугтаад бултаад байгаа юм?'

'Би тэгсэн гэж үү?'

Би зүгээр л утгагүй хариулт өгчихлөө. Мэдээж би тэгсэн шүүдээ. Мэдэх хүн нь намайг сонсвол галзуу гэж бодно доо.

Тэхён 'Чи бүхэл бүтэн 2 жил надаас зугтлаа. Би чамруу бараг 1000н зурвас бичсэн. Чи нэгийг нь ч хараагүй'

'Уучлаарай. Надад шалтгаан байсан юм'

Тэхён 'Тэгвэл бид найзууд хэвээрээ юм байна тийм үү? Таарвал мэндэлж байж болох юм байна тийм үү?'

'Мэдээж'

Түүний хажууд байх минут секунд бүр өрөвдөлтэй өөрийгөө мэдрэх юм. Хэн намайг ийм өчүүхэн болгож чадна гэж бодох билээ.

Дэвтрүүдээ засаж дуусгачхаад багшид түүнийгээ хэлээд явах гэж байтал түүний хоолой миний нэрийг дуудах сонсогдсон юм.

-Жүни

Яагаад ч юм нэрэндээ дургүй би тэр үед нэрнийхээ ямар сайхныг мэдэрсэн.

Эргэж харвал Тэхён урт коридороор гүйн ирж байгаа нь харагдав. Хэдий хараа муутай ч түүнийг бол хаанаас нь ч харсан таних учир гайхан мөн догдлон зогсоно.

'Ямар нэг зүйл орхичихсон байна уу?'

Тэхён 'Үгүй ээ, хүргээд өгөх үү?'

'Тэгээ'

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now