2.

1.6K 100 1
                                    

Харсан ч хараагүй юм шиг зөрнө. Мэдэрсэн ч мэдрэмжээ нууна. Бидний хоорон дахь нэг жил ингэж өнгөрсөн.

---

Онцгой чадварынхаа ачаар л чамайг хардаг байж. Нүд минь өөр зүйл рүү чиглэсэн ч хүмүүсийн үйлдлийг их сайн хардаг.
Энэ чадвар л чамайг харах сайхан боломж олгодог байсан сан.

Сургуулийн урт коридороор зөрөх үед чиний харц намайг төөнөдөг, үүнийг нь ч би үргэлж мэдэрдэг байсан. Харин эргүүлж харах зориг байдаггүй байсан юм.

Зурвасаар хэн хэнийгээ мэддэг дотны найзууд шиг хэр нь харц тулгараад, уулзвал танихгүй хүмүүс мэт.
Би хэтэрхий бардам байсан. Тэр ч мөн бардам байсан байх.

Хэн хэнийгээ гэх сэтгэлтэй хэр нь ээ бардамнал гэх зүйлд автан илүү холдож, найз нөхдийнхөө үгэнд итгэн бурууг хийж ирдэг.

Амьдралд найзаасаа зөвлөгөө авах хамгийн буруу гэж хүмүүс ярьдаг. Би ч үүнийг зөв гэж боддог. Аливаад туршлагатай хүн л зөвийг заана. Тиймээс найзын зөвлөгөө бүрт итгэж болохгүйг би дараа нь л эргэцүүлэн бодсон доо.

---

Үйл хөдлөл бүрээ түүнд харуулах гэж хийдэг байж билээ. Тэр миний сэргэлэн занд дуртайгаа нэг биш удаа хэлсэн учир найз нөхөдтэйгөө улам наалдаж тэдэнтэй хөгжилдөж байгаагаа тодоор үзүүлэхийг их хичээдэг байсан. Түүнийг хаана байгааг мэдэх хэрнээ тийшээ нь харж зүрхэлдэггүй байж бусдын харцаар харц хийж чамайг их ямар их харддаг байсан гээч.

/Completed/^Another Love Story^/Taehyung/МОНГОЛWhere stories live. Discover now