-SEA-
Бид хоёрын уулзахаар товлосон цагаас хойш гучин минут өнгөрлөө.
Гадаа саарал, бороо зогсолтгүй орсоор.
Би кафен гадна гараад түүнийг харуулдан зогсов.
- ХӨӨЕ СҮЖИ!!! Хөөе ээ!
Нүдээ онийлгон харвал замын цаанаас шалба норчихсон Чанёол гүйн ирж байв.Би сонин царай гаргаад Чанёолыг ирэхэд нь
-Чи машинаа яачхаад ингээд шалба норчихсон ирдэг билээ? Бас ямар их хоцордог юм бэ? Цаг хэд болж байна аа?Чанёол уртаар амьсгаа аван цээжээ түнхэлзүүлээд- Ёооё Машин дотроо гэрийн түлхүүрээ орхичхож. Харин машиныхаа түлхүүрийг гэртээ орхичхож. Хамгийн том асуудал нь машин гэр хоёр хоёулаа цоожтой. Тэгээд тэр бөөн бантанг хаяад л чамайг удаан хүлээлгэхгүй гэсэндээ гүйгээд ирлээ ш дээ.
Ядаж байхад энэ муу Сэүний зольбин гөлөг шиг тэнэдгийг нь яах вэ? Гэрт хүн амьтан ч байхгүй.Чанёол гаднаас орж ирэн суун суутал бүр битгий хэл зөөгч иртэл ярилаа.
Би хоёр кофе захиалаад цүнхнээсээ бүх дэвтэр номоо гаргаж тавив.
Тэгээд Чанёол руу хохь чинь шүү!!! гэсэн харцаар зэвүүн харж суув.
Харин Чанёол худлаа цүнхээ ухан материал хаймааршуу юм болон нүдээ кафегаар, гараа цүнхээрээ тэнүүчлүүлж байв.-Арай орхичихсон юм биш биз дээ?
-Харин нөгөө бүр... Байхгүй юм шиг байнаа...
Би гараараа ширээ цохин чанга хоолойгоор- Яа! Пак Чанёол үхмээр байна уу? Наад хараал идсэн хар толгойгоо ажлуул л даа. Эсвэл эндээс самар авч ид. Хушга ч юм уу? Наад бөндгөрөө жоохон цэнэглээч?
Харин Чанёол амаа жимийн хэрэг тарьсан хүүхэд шиг сууж байснаа- Ерөөсөө Сүжи хоёулаа манайх луу яваад тэндээ бие даалтаа хийе. Тэгэх үү?
- Танайд хүн байхгүй гэсэн биз дээ?
-Байгаа. Байлгана. Сэүнийг хаа байгаа газраас нь дуудаад тэгээд л аваад ирье.
-Нофш. Яаж яваад чамтай хамт болчихов доо. Одоо яг энэ хичээл дээр унасан. Ойлгомжтой ~.~
Би үглэсээр Чанёол Сэүнлүүгээ залгасаар нэг юм бид гурав тэдний гадна цугларлаа.
Чанёол гүйж очин Сэүний хөндлөн толгой дундуур ганц сайн хусаад- Чи үхсэнээ гээд хэлэлгүй алга болчихдог юм бэ? Наана чинь хүн энд нэг ааш муутай юмаар алуулах гэж байхад.
Сэүн- Би бас л тэр балиар бие даалтыг чинь хийж байгаад л ирлээ ш дээ. Хоёр хар хэрээ нэ$&&&$!:&:!/&:$$/&/.$
Сэүн хаалгаа онгойлгоод цаашаа яваад өгөв.Би Чанёолын (Алив хонгор минь. Миний чихнээс чирээд гүйгээч) гэж байгаа юм шиг хоёр навчнаас нь татаад гэрлүү нь орлоо.
Гэрт нь авах юм ганц ч алга. Хөглөрсөн нэг тийм илжирсэн үнэртэй. Заза мэдэх юм алга.
Яг л эзэд шигээ юм аа.-Ямар сүүжээ хийгээд гэрээ ийм болгочихдог хоёр дурак бэ? Айш.
Чанёол норсон хувцасаа сольж дуусаад уул овоо шиг баахан цаасан дундаас ухсаар нэг юм үнгэгдэж халтартсан материал олж ирлээ.
Би тэр цаасыг гараараа илж хоёр тийшээ татангаа даалгавраа уншиж суув.
Чанёол харин үсэг мэдэхгүй юм шиг амаа ангайлган харж харж нэг юм дэвтэртээ цэг тавимааршуу юм болов.
Оройны таван цаг хүртэл бид хоёр зодолдож, үнгэлцэж хэрэлдсээр нэг юм дуусах шатандаа орж байтал хажуу өрөөнөөс Сэүн ориллоо.Сэүн: Түй чорт низнаю вазелин!!! Хөөе! Чанёол.
Чанёол: ЯАВ?!
Сэүн: Орой зургаагаас үдэшлэгтэй байсан ш дээ. Ааш миний толгой ч ёстой фак юү болжээ.
Чанёол бас босон шалан дээр хоёр гурав дэвхцээд: Ёооё тийш дээ. Айш. Заза хурдан хувцсаа өмс. Явиий.
Тэр хоёр бүр тохиролцоод өрөө өрөөнлүүгээ явах нь ээ?
Би- Хөөш! Та муу хоёр. Би гэдэг хүн бас байна шүү.
Чи гээд Чанёол руу заан- ийшээ суугаад хичээлээ хий. Чи зүгээр мөрөөрөө далдар гээд Сэүнд ууртайхан хэлэв.Чанёол: Ёоо юун жаргах замын садаа вэ?
Сэүн- Чанёол энийг бас аваад явчих юм уу? гээд над руу заагаад тэгвэл олон үггүй дуугүй болох байлгүй дээ? Энэчодооо 0.0
Чанёол- Хогоор яады? Болж үхье зүгээр. Тэгснээс эндээ мөнхөрсөн нь дээр гэв.
Тэгснээ бүр хувцасаа өмсөөд эхэллээ шүү.
Би Чанёолд хандан- Чи маргааш өөрийнхөө хэсгийг хийгээгүй байх юм бол уу? Би өнөөдрийнх чинь энэ фартиг багшид хэлж турсгийг чинь нэг сайн хуулуулана шүү. За юу? гэж хэлээд дэвтэр номоо хамаад гаран алхлаа.
Чанёол "за" гэж бүдэгхэн хэлээд засал авахгүй нүүрэндээ зүс оруулахаар цаашаа эргэлээ.