13. Баяртай...

157 29 10
                                    

-SEA-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-SEA-

Нью-Йорк хотод Чанёол бид хоёр нилээн том байшинд хамтдаа амьдрах боллоо.
Бүх зүйл нь цаанаа тансаг харагдах тэр байранд Чанёол бид хоёр ховорхон л уулзана.
Өдрийн ердөө хоёр гуравхан удаа.
Энэ нь миний хүссэн зүйл бас Чанёолын Сөүлд хэлсэн үгнээс тэс хөндлөн байв. Чанёол хэлэхдээ бид тэнд үргэлж хамтдаа аз жаргалтай байна гэж хэлсэн.

Би шинэхэн ажилд Чанёолоор зуучлуулан орж тэндээ өдрийг барахыг хичээдэг боллоо. Үнэндээ хүйт даасан гэртээ очихыг хүсээгүйн улмаас л тэр.
Чанёолын сургууль нэр хүндтэйн дээр цөөхөн тооны оюутнуудыг шинээр элсүүлэнэ. Тэднийгээ өдөр шөнөгүй хичээлээр дарж, жинхэнэ мэргэжилтэн гаргаж авахыг хичээдэг газар байв.
Жинхэнэ уйтгарын газар.
Тэгээд ч тэрүү Чанёол ойрын үед их өөрчлөгдөх болсон юм.

12 сарын 9 ны орой.
Би илүү цагаар ажиллахаар ажил дээрээ ганцаараа үлдсэн байв.
Ойрын үед эмээгийн бие их муу байгаа. Авга эгч ажиллах ч завгүй эмээг асарч байгаа болохоор надаас өөр мөнгө явуулах хүнгүй.
Чанёол хувцас, унааны мөнгө, хоол унд, амьдрах газар гээд л олон зүйлийг ганцаараа төлж байгаа болохоор би түүнээс дахиж мөнгө гэж асууж зүрхлэхгүй. Илүү цагаар ч хамаагүй ажиллаад мөнгө олох хэрэгтэй.
Шинэ жил дөхсөн болохоор ч тэр үү хүмүүс үдэшлэгийн даашинз хайн гүйж, захиалга ар араасаа ундарсаар.
Одоо бүр долоовор хуруунлуугаа зүү хатгасаар байгаад мэдээгүй болж эхэлж ч байх шиг.
Би зүүрмэглэсээр гар аргаар хийсэн гоёлын усан цэнхэр өнгийн даашинзыг дуусгаж маргааш эзэнд нь бэлдэж өгөхөд бэлэн болгоод гэрийн зүг явлаа.

Хашааны үүднээс гэрийн зүг харвал ганцхан зочны өрөөний гэрэл асаалттай, Чанёолын өрөөний гэрэл унтраастай байлаа.
Хаалгаар ормогц Чанёол зочны өрөөний буйдан дээр кофе уугаад сууж байв.
Намайг цагаа харахад шөнийн хоёр болж байх аж.
Би- Чи унтахгүй юу хийж байгаа юм бэ? Маргааш хичээлтэй биз дээ? Орж унт.

Mʀ. Mᴏɴᴋᴇʏ|| Cʜᴀɴʏᴇᴏʟ /complete/Where stories live. Discover now