-Sea-Амралтын өдөр эгэл жирийн өнгөрсөөр...
За худлаа худлаа. Эгэл жирийн л өнгөрчхөж гэнэ...
Өдөр дундын үед Арим бид хоёр хоол хийгээд идэж байтал хаалган дээр хүн ирээд зогсолтгүй балбаж гарлаа.Би- Хэн бээ?
Чанёол- Би байна аа. Хурдан хаалгаа онгойлгоорой.Хаалга онгойлгосон чинь Сэүн Чанёол хоёр гэж улавч энэ тэрээ ч тайлаагүй хоёр амьтан зогсож байв.
Би- Юу вэ? Яасан?
Сэүн- Манай гэрт ус алдаад зогсдоггүй ээ. Өглөөнөөс хойш. Утас чинь байна уу? Засварчин дуудъя байз гэсээр цаашаа яваад өгөв.
Би Чанёол руу харан- Өглөө эрт сэрсэн юм уу? Ус алдаж байгаа газрыг нь засах гэж хэр удах бол?
Чанёол- Мэдэхгүй ээ. Бүр аймаар болчихсон байналээ. Би чиний өрөөнлүү орж жоохон нүднийхээ хорыг гаргаадахъя. Болно биз дээ?
Би тэг тэг гэж толгойгоо дохиод Аримлуу явав.
Би- Энэ Сэүн яасын?
Арим- Миний өрөөнд үйл лайгаа эдэлж, үс гэзгээ зулгааж байгаа.
Би- Ай? Хаха яасан гэнээ?Арим- Аан бие даалтаа хийж байгаа юм аа. Би хийгээд байтал бүр даварцан байгаа байхгүй юу.
Би- Юу билээ? Та хоёр нэг баг билүү?
Арим- Сэүн гуйж гуншиж, гэр орон ойрхон нэг зүгт энэ тэр гэж байгаад багаа солиулсаан хө. Би орж жоохон юм хийлцээдэхье. Тэгэхгүй бол багш "төгсөх гэж байж" энэ тэр гээд бөөн лай.
Би- ОкокНээрээ ингэж ганцаараа мангартаж сууж байхаар Чанёолтойоо хамт бие даалтаа цэгцэлье байз. Юу юу дутуу байгаа билээ? гэж бодсоор өрөөнд ортол Чанёол миний багын зургийг барьчихсан зогсож байв.
Би- Юу вэ чи унтана гэсэн яахаараа хүний зураг харчихсан зогсож байдаг юм?
Чанёол- Хүүхдүүд хөөрхөн байжээ хардаа...гэснээ надруу харан эцэг чинь буцдаа!!!
Би- За маягла. Хичээлээ хийе. Суу.
Чанёол- Одоо юу? Одоо чинь хоёулаа жинхэнэ армаанчиглаж байх ёстой цаг үе ш дээ.
Би- За зүгээр суу л гэсэн бол суу.
Хичээл хийж эхлээд хоёрхон л цагийн дараа нойр хүрээд эхлэв.
Би нүдээ ганц нэг цавчлан газар ширтэн суутал Чанёолын хөл харагдлаа.
Оймс нь цоорхой хөл нь ш дээ.Би тэр дороо чангаар хөхөрч гарав.
Чанёол намайг хоёр гурав нудран- Чиний наад бие чинь зүгээр үү?
Би- Хаха ёооё Чанёол наад оймс чинь юу вэ? Чи ядаж найз охинтойгоо уулзах гэж байж жаахан бэлтгэлтэй ир л дээ. Ямар том цоорцийн бээ?
Чанёол хөлөө нуунгаа- Хөөе энэ чинь миний унтлагын оймс. Оройд энүүгээрээ агаар салхи оруулдгийн мэдэв үү. Салхивч энэ чинь.
Би- Пахх одоо орой биш өдөр л байна даа. Нарийхан тасарч яваа Пак Чанёол минь ээ!
Чанёол- Үнэнг нь хэлэх үү? Өдрийнх нь бүр том цоорхойтой байсан юм аа. Аль бага цоорхойтойг нь л өмсөж ирлээ.
Би- Би бүр ичиж үхлээ чиний өмнөөс.
Чанёол- Чи тэгээд оёж шидээд өгөхгүй яасын?Би- За чамтай хэрэлдэх зав алга. Би унтлаа. Чи юугаан хийнэ үү дураараан бол.
🌊🌊🌊
Би- Энэ одоо хэнийх нь сэрүүлэг дуугараад байна аа? амандаа бувтнангаа нүдээ нээтэл Чанёол надтай бараг хамраа нийлүүлчихсэн унтаж байв.
Би тэр дороо босох гэж байснаа болиод Чанёолтой тэгээд л хэвтээд байв.
Хайртай хүнтэйгээ хамт хэвтэх ийм гоё байдаг байх нь ээ? Мэдээгүй юм байна.
Бүр тэврээд авмаар санагдсан ч зүгээр л хэвтэв. Эмэгтэй хүний бардам зан гэж нэг юм бас байна л гэнэ шүү.Тэгээд хэвтэж байтал би гэнэтхэн найтайгаад төгсөв гурван цэг.
Үргэлжлэл нь бол Чанёол цочиж босч ирээд- Бороо бороо анхны бороо. Бодол хүслийн.....Би- Уучлаарай. Найтаая гэж найтаасангүй. Найтаахын эрхэнд л найтаалаа.
Чанёол сууж байснаа жогтой инээгээд- Аан бас тэгсэн үү? Би хэвтээд удаагүй байсан ш дээ. Чамайг босох гэж байснаа миний сайхан царайг ширтээд холдож чадахгүй байгааг чинь харсан шүү.
Би- Миний өрөөнөөс яг одоо гар.
Чанёол- Хөөе ягаан охион! Би шинэ оймс авсан ш дээ. Мялаагаач!
Би- Юу вэ? Хэзээдээ оймс аваад амжчихав аа? Оймс мялаасан ч яалаа? Мялаагаагүй ч яалаа?
Урд талыг нь унага даага гишгэг, хойд өсгийг нь хонь хурга гишгэг эд нь бабрбохбяоичыоичыолытбрбыобтбт ёооё боллоо!Чанёол- Арай хийж авсан ганц оймсыг минь баахан малаар гишгүүлж хагалах гээ юу?
Би- Хүн гоё мялааж байхад болихгүй юу. Дургүй хүргээд байвал амьдралаар чинь наадна шүү. Оймсыг чинь шатаана шүү.
Чи одоо баян айлын хүүхэд юм байж үнэн горой!
Чанёол- Засс эхнэр хүүхэддээ очоод орох орон гэр, байр сав бэлдэх гээд жаахан хямралтай л байна шүү.
Би- Хаха юун алсын юм боддын. Хөөрхөн ч юм уу?
Чанёол- Пак Чанёол! Бусдаас түрүүлж алхана.
Би- Хаха алив нэг үнсчий.
Чанёол- За зайлаа чи.
Чанёол- Хүүе нээрээ сая хувцасны дэлгүүр орохдоо чамд тэрийг авсан шүү.
Заасан зүгрүү нь харвал ягаан өнгөтэй, энгийн ч гэсэн цаанаа л нэг чамин"чамин ш дээ" плаж хаалганы хажууд өлгөчихсөн байв.
Би- Хүүшээ энэ чинь яасан хөөрх---
Чанёол миний үгийг тасалдагаараа таслан гүйж очин нөгөө плажаа имэрч үзээд- Торго ш дээ. Үнэтэй ш дээ. Би ч чамайг бүр торго тосонд умбуулж байна дөө.
Засс сүртэй юм бэ? гэж бодсон ч гэсэн- Хөөрхөн ш дээ. Алив нэг үнсчий.
Чанёол- За зайлаа чи.
За нэг иймэрхүү хөгжилтэй хөөртэй өдөр минь өнгөрөв өө хөөрхий. •_•