-Sea-
Маргааш өглөө нь би ачаа бараагаа чирсээр метроны буудал руу явлаа.
Би дөрвөн жил Сөүл яваагүй.
Зүгээр л гүн хямралд ороод түүнээсээ гарч чадахгүй байсаар өөрийгөө хэтэрхий бүрэг нэгэн болгочихсон хэрэг.Надад найз гэвэл Аримаас өөр хүн байхгүй, харьцдаг хүн гэвэл ганцхан байсан.
Бурхан минь гэж ганцхан хүн өөр нэгний амь амьдрал нь болоод өөрийнх нь гэсэн ертөнцийг нь сүйтгэж болдог юм байна.Метроны тачигнах чимээ чих дүлийрүүлэх дөхнө.
Би чимээгүйхэн гаднахыг ширтэж явахдаа өнгөрснөө өнөөдөр л эргэж санаад маргаашнаас шинээр эхэлье гэж бодон, өөрөө өөртөө амлалт өглөө.Явсаар Сөүлд ирлээ.
Намайг метроноос буумагц Сэүн Арим хоёр хүлээгээд сууж байв.Арим намайг ирж тэврээд- Жоохон турчихсан юм уу даа? Гэхдээ л гоёайнаа!!!
Сэүн бас ирэн миний мөрийг алгадаад- Чи ч ёстой аймаар хүн юм аа. Яаж дөрвөн жил. За бараг таван ч жил юм байна энд ирэхгүй байж чадаж байна аа? Бүр чамайг ийм хүн байдаг гэж мартах дөхлөө ш дээ.
Би- Паххх та хоёр хайрын хүчиндээ согтоод намайг анзаарах манатай л байсан байлгүй.Бид гурав явсаар тэднийд ирлээ.
Би- Өө зааз. Юу билээ? Сэүн чинь тийм мундаг ажилд орцымуу? Гэр орон бол үнэндээ л найссс.
Сэүн- Би чинь дарга ш дээ. Би чинь баян убба ш дээ.
Би- Зөзө.Тэгж байтал Арим дээрээс миний хийсэн плажыг өмсчихсөн буугаад ирж байв.
Би доороос орилон- Хөөё! Тэнэгээ. Стооф стооф! Наадахаа Сэүнд харуулдаг нь яаж байгаа юм бэ? Энэ чинь хуримынхаа өдөр хараад л чамайг биширдэш байхгүйюу. Чи ер нь ойлгож байна уу?Сэүн тэнд алмайран зогсож байснаа- Аягүү аягүү. Мянган лайк. Хэдэн сая зүрх даръя чамд гээд надруу харан- Чи манайд ажилд орох уу? гэв.
Сэүн гэнэт ухаан орсон юм шиг дээшээ ум хумгүй гүйлээ. Очиж өөрийнхөө хувцсыг өмсөж үзэх юм байх өө.
Би ч тэр хоёрын хажууд шаврын хаалт юм болохоороо дүрмийн дагуу тэднийхээс гарав.
Амжуулах ажил ч байсан юм.Гараад удаан алхлаа.
Үс минь нилээн ургасан болохоор салхинд намирч,би тэр үеийнхээс арай л даруу хувцасласан болохоор нэг тийм жар далаад онд оччихсон юм шиг санагдав.
Юу гэх гэсэн бэ гэвэл би Чанёол намайг авч ирж байсан хуучны шавран шар байшингуудтай газарлуу явж байна.
Тэр үеийнхээс өөрчлөгдсөн зүйлс гэвэл би ганцаараа байна бас энд нилээн шинэ барилгууд баригдчихаж.