-SEA-
Өрөөндөө орж ирээд нилээн удаан тасарчихжээ. Өрөөний гэгээ арай тасраагүй, цаг харвал оройн зургаа өнгөрч байв.
Цонхоор хөх саарал тэнгэр харагдаж, яагаад ч юм ертөнцийн хязгаарт ганцаараа байгаа юм шиг нэг тийм сайхан.
Би суниагаад, эвшээгээд хэвтээд л байв.Гэнэтхэн өрөөний хаалга чахран онгойж арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг Чанёол байдгаараа малийчихсан ороод ирлээ.
- Хөөё! Чамайг хоолоо ид гэнэ ээ.
Би- Чи одоо хэзээдээ гэрт ороод ирсэн юм бэ? Хүн гоё байхад лай болоод байх юм аа.
Чанёол- Чи зүгээр ирж хоолоо идвэл ид! Идэхгүй бол ид. За юу?
Би- Дандаа нэг өөрийнхөө хөл шиг юм ярьж явна. Одоо очлоо.
Гал тогоонд нөгөө гурав чинь инээд алдан юм яриад сүйд майд.
Хоол идэж байх хооронд нөгөө хоёр чинь бүр Аримыг гошгоруулж өгч байна аа.
Гоё хоол хийдэг, хөөрхөн мөөрхөн гэснээ надруу ярвайх жишээний.Арим- Та хоёр зүгээр хүнс мүнс цуглуулдаг юм бол бид хоёрт авч ирж өгч бай!
Би- Тийн ш дээ.
Сэүн, Чанёол- Хоёрхон аяга хоолон дээр горойгоод байгаа юм уу?
Арим-Хоёр аягаа? За байз. Та хоёр чинь жилийн өмнө нүүж ирсэн гэхээр 730 аяга хоол гэсэн үг дээ хө?
Би- Та хоёр бол зүгээр хумслагч нар шүү!
Сэүн- Заза ^.^
Чанёол- Засссс -_-
Би- Ай?
Чанёол- Зазззз л гэсэн ш дээ.
Сэүн зочны өрөөнөөс орилж байна.
-Хөөе гурав аа? Дөрвүүлээ арван гуравдах уу? Таван гар цохих уу? Яах уу?Арим- Баг болоод тоглоё.
Би- Тэгье. Шийтгэлтэй шүү!
Дөрвөн хөзөр аваад хар цагаанаар татахаар болов.