14. Салалт

163 30 7
                                    

-Sea-

Би суудлын цонхон талд нь гаднахыг ширтсээр байгаад Солонгост ирлээ.
Орой болж нар ягааран жаргаж байв.
Онгоцноос буухад хамгийн анх Чанёолтой явж байсан үе санаанд орлоо.
Бид хоёр хөтлөлцөөд, нөгөө гараараа тээшээ бариад хамтдаа инээлдсээр онгоцонд сууж байсан сан.
Утсаа асаамагц Чанёолоос ирсэн олон дуудлагуудын хажууд нь ганцхан ширхэг урт мессеж намайг хүлээж байв.
Надруу гучин нэгэн удаа залгаад залхсан уу? эсвэл уурссандаа юу? бүү мэд үлдээсэн тэр ганцхан мессеждээ надаас салахыг хүссэн байлаа.

Monkey- Хоёулаа зүгээр больё. Нэг нэгнийгээ танихгүй, тийм хүн урьд нь харж мэддэггүй  байсан юм шиг л байцгаая. Хэрвээ санамсаргүй надтай таарвал юу ч болоогүй юм шиг зөрж өнгөрнө биз.
Бас чиний данслуу хийсэн мөнгөөр эмээгээ эмчлүүлээрэй. Энэ миний чамд хийж өгөх эцсийн тус бололтой гэсэн байв.

Өнөөдөр хүнд гэхэд хэтэрхий хүнд өдөр болж өнгөрлөө.
Хамгийн дотныхоо гэр бүлээ гэж бодож байсан хоёр хүнээ алдлаа.
Эмээг гэсээр нүднээс минь урсах нулимстай Чанёолд гомдсондоо гарах нулимс ч бас нэгдэв.

Тэгээд дансаа шалгаж үзвэл тэр үнэхээр миний жил ч хамгийн сайнаараа хичээж ажиллаад олж чадахааргүй тийм л их мөнгийг хийсэн байв.
Энэ нь түүнийг гэх миний сэтгэлийг хөсөр хаяад дэвсэлж байх шиг л санагдууж орхив.
Би чимээгүйхэн метроны буудал алхаж явахдаа  газар ширтээд өнөөдөр болсон зүйлсийг эргэцүүлж явлаа.

Тийм ээ. Чанёол надаас уйдсан юм бол салахгүй байхад юу нь болохгүй байх вэ дээ?
Өөртөө ингэж худал хэлж тайвшруулаад би Жэжүгийн зүг хурдхан явахыг хичээж эхлэв.

Төрсөн гэртээ орж ирэхэд эмээгийн минь зураг дээрхэн хадагдаж түүний урд авга эгч минь ганцаархнаа гиюүрэн суухыг би олж харлаа.
Нулимстай нүдтэй эмээдээ зальбираад, эгчийг тайвшруулан чанга тэврэв.
Орж ирэх хүн цөөхөн болохоор гэр сэлүүхэн.
Бид хоёр л өдөржингөө нэг нэгнийгээ харж, бие биесээ өрөвдөнө.
Эгч- Одоо хоёулханаа л үлдлээ дээ гэж хэлээд хүндээр санаа алдахад үүдээр хүмүүс орж ирэх дуулдлаа.
Арим, ах эгч гурав байв.
Ах эгч хоёр авга эгчийг тайвшруулж тэр хооронд нь  Арим намайг чирсээр гэрийн гадна гарч ирэв.

Арим- Чи далай хараад, чийгтэй агаараас ханатлаа амьсгалаад ав. Сэтгэл тайтгардаг юм.
Би- Ммм. Баярлалаа. Үнэхээр хүмүүс ирэхгүй нь л гэж бодлоо.
Арим намайг мөрөөр минь тэврээд- Бүх юм сайхан болох л болно.

Mʀ. Mᴏɴᴋᴇʏ|| Cʜᴀɴʏᴇᴏʟ /complete/Where stories live. Discover now