-SEA-
Чанёол- Жаахан эмэгтэйлэг, инээмсэглээд явахгүй бол үсээр чинь анги шүүрдэнэ шүү!
Түрүүнээс хойш Чанёол бөөн юм сануулаад байсан болохоор би- Би тийм хүн аймаар царайтай юм уу тэ?
Намайг нухацтайгаар, жаахан эвгүй өнгө аясаар хэлсэнд Чанёол зог тусан- Үгүй ээ. Юу ч гэмээр юм. Чи уг нь хөөрхөн л дөө. Даан ч нэг тийм ууртай ч юм шиг харагддаг болохоор жаахан эвгүй.
Би- Тэгээд битгий хүний өмнөөс санаа зовоод бай! Би ямар чиний жинхэнэ найз охин биш. Тэгээд ч хоёулаа нөгөө хоёр балай юмны хажууд л жүжиглэхэд хангалттай. Харин чи өөрөө тэнэгтээд байх юм бол нүүрээр чинь ангийн шал арчина шүү.
Чанёол- Тэгж л байхгүй юу. За оръё.
Бид хоёрыг сугадмааршуу юм болоод орсон чинь зарим нэг охидууд гайхаж шивэр авир хийгээд. Гэхдээ ихэнх нь инээсэн л дээ. Амар амар зүгээр. Ирж "хэзээ вэ?" энэ тэр гэж лайтаагүй нь азны юм.
Чанёол- Та нар юундаа инээсэн юм? Шинэхэн хосууд үзэж өнгөрөөгүй юмуу..
Би бас яаж зүгээр байхав ярвайгаад Чанёолтой хамт суулаа.
Тэгсэн Сэүн Арим хоёр тэнд нэг татаж унаад, бид хоёрын хажууд ирж татаж унаад юу болж байгаа юм бүү мэд.
Сэүн- Миний хоёр анд зүгээр л айййр гоё. Хаха. Заза тоглоомчгүй та хоёр бол бас нэг нэгэндээ тохирч байна шүү тэ?
Арим намайг ирж тэврээд- Миний найз одоо л нэг юм.... гэж энэ тэр.
Би- Явцгаа явцгаа. Битгий бид хоёрын нүдэнд өртөөд байгаарай. Дэмий л юм болно шүү.
Сэүн- Yehet! Окок. Хосуудаас хол байя...
Эхний цаг эхэллээ.
Бид хоёр үерхдэг үерхдэг гэчихээд зүгээр суугаад байх нь ч хаашаа юм. Би яриа өдмөөршүү юм болов.Би- Ингэхэд бороо ордоггүй юм байхдаа тэ? Тэгвэл хоёулаа бороон дунд хөтлөлцөж гүйгээл---
Чанёол миний яриаг тасалж орж ирээд- За балайр. Би лав чамтай хамт гүйхгүй шүү. Юууун аймаар юм ярьдаг юм бээ омо омо.
Би- Ёооё чи хүний үг дуустал сонсож үз. Гэж наахгүй юу? гэх гэж байхад.
Ер нь тоглоомчгүй бороо орохгүй юм байх даа?Чанёол- Би чамд нэг нууц хэлэх үү?
Би- За. (ойртож суух)
Чанёол- Энэтхэг борооны бүжиг бүжиглээд дууссаны дараа заавал бороо ордог гэсэн.