5.Торгон мэдрэмж обсо?

209 36 9
                                    

-SEA-

Өглөө гэрээс гараад ирсэн чинь Чанёол зогсож байна хүүе!

Би чоно харсан хонь шиг хачин царай гаргаад- Чи яах гээд байна?

Чанёол- Хүүе! Яаав? Наад толгой тархи чинь зүгээр үү? Найз охиноо хүлээж байлаа.

Би- Чи манайд юмаа мартчихсан юм уу хаашаа юм. 

Чанёол- Далжигнаад байгаарай. Явъя! Чи өөрөө л өчигдөр хөл энэ тэр гээд уйлж майлаад байсан биз дээ? Тэгээд чамайг авах гэж ирлээ.

Би- Аааягүүү манай Чанёол ч бүр нэг ухаантай шүү. За явъя явъя. Хоцорлоо.

Ангид орж ирсэн чинь бас бид хоёр хэлхэлдээд хэд хоносон  юм гэсэндээ хүүхдүүд нэг их тоохгүй байв.

Чанёол- Тэгээд хөл чинь яг зүгээр үү?
Би- Зүгээр ээ. Зүгээр.
Чанёол- Ашгүй дээ.

Чанёолд хичээлийг нь ойлгуулах гээд мунгинаад сууж байтал ард- Хөөе! Сүжи.
Сүжи- Бас хэн бэ? Яав?
Жунин- Хүүшээ ямар аймар ууртай байхын. Хүн цочоочих юмаа. Омо омо.
Сүжи- За яав аа?
Жунин- Чи шинэ жилээр заал чимэглэх багт байгаа шүү. Эртхэн ирээрэй. Тасалвал хохь чинь болгоно гэж байна лээ шүү.
Сүжи- Хэн тэгж байна?
Жунин- Алцгар Баттт----

Шинэ жилээр заал энэ тэр чимж, хоол ундны хойноос гүймээргүй байсан болохоор би толгойгоо утаа гартал нь ажиллагаанд орууллаа.
Тэгж байтал нэг сайхан мэргэн санаа ороод ирэв. Энэ муу тэнэг Чанёол л торгон мэдрэмжээрээ ойлгож тусалдаггүй л юм бол...

Сүжи- Заза дуугүй. Би байна ш дээ... Нөгөө... Чанёолтой зул сарын баяраар болз---

Чанёол тоогоо бодож чадахгүй балайрч байснаа эргэж харан миний үгийг таслаад- Би зул сарын баяраар завгүй шүү. Сэүнтэй очиж нэг охин паналдаж өгөхөөр болсон. Чадахгүй гэвэл ёстой гэрээсээ хөөгдөнө. Больж үхье.

Жунин миний нуруун дээр алгадаад-За тохирлоо шүү.

Сүжи- Ядаргаатай юм бэ? Би яахлаараа жилийн жилд хоолны мөнгө, саанд даруулж явах ёстой юм? Чи өөрөө юу хийх гээд байгаа юм?

Жунин- Би мэдээж бүжиглэнэ. Итс дэ лоов шооот нанананананана.

Сүжи- Хол очиж нугар мал аа.

Жунин ч цаашаа яваад өглөө.

Би Чанёолын нуруун дээр пад хийтэл цохиод- Жаахан ийшэлж байгаад уулзаадах уу?

Чанёол- Яах гээд байгаа юм бэ? Энийгээ зааж өг л дөө.

Би- Чи хичнээн сайхан мянган удаа заагаад ч ойлгохгүй. Толгой чинь ч хүрэхгүй. Дуугүй дагаад яв!

Mʀ. Mᴏɴᴋᴇʏ|| Cʜᴀɴʏᴇᴏʟ /complete/Where stories live. Discover now