-Sea-
Захирлын өрөөнөөс гараад би хурдан хурдан алхан Чанёолын урд гарав.
Чанёол- Хөөе!Чи уурлаад байгаа юм уу?
Би- Уурлаагүй гэвэл худлаа болно.
Чанёол- Уучлаарай хэлээгүйд. Би угаасаа хэлье гэж бодож байсан юм аа.
Би- Аан.
Чанёол- Ээ чи уурлахаа боль л доо.
Би- БИ УУРЛААГҮЙ!
Чанёол- Чи уурлаад байна. Гэхдээ манай аав гишүүн л биз чи яагаад уурлаад байгаа юм бэ?Нээрээ би яагаад?
Би зүгээр л иймхэн юманд л түүнд уураа гаргаад байгаа хэрэг үү?
Гэхдээ Би Чанёолын аав гишүүнд нь биш миний удаан хүсэн хүлээсэн сургуульд Чанёол явж магадгүй болохоор нь л уурласан бол яах вэ?
Тэр сургуулийн төлөөлөгч бас захирлын нүд Чанёолын зүг л гэрэлтээд байсан. Чанёолын талд бүх бурхан тэнгэр нь байна.
Тэгээд л би Чанёолд уурласан юм биш биз?
Харин ч Чанёолыг сонгогдвол баярлах ёстой байтал...Би- Би дөрвөн жил үүний л төлөө...
Чанёол- Яасан гэнээ?
Би- Юу ч бишээ. Одоо хамгийн сүүлийн шалгалтаа явж өгөх үү?
Чанёол- За.Наян минутын дараа бид сургуулиас гарлаа.
Тэнгэр цэлмэг. Наранд тээглэх ганц ч үүлгүй.
Би тэнгэрлүү хараад уртаар санаа алдав.
Чанёол миний гараас атгаад- Одоо хоёулаа чөлөөтэй боллоо.
Нөгөөдөр ирж дүнгээ харна. Тэгээд дипломоо авна. Бас төгсөлтийн баяр.
Маргааш л чөлөөтэй юм чинь болзох уу?Би- Тэгээд хаачих уу?
Чанёол- Тоглолт үзэх үү? Амьд хөгжимийн тоглолт.
Би- Болж байна. Хонгор минь•_^.Тэр тэтгэлэг, ажил төрөл, төгсөлтийн баяр ер нь хэнд хэрэгтэй юм бэ? гэж би маргааш л хэлж чадах байх. Тэгээд дараагаас нь эхлээд тэдэнд л толгойгоо мэдүүлнэ дээ.
Энэ өдрөөс хойш нэг өдрийн дараа...
Би уранхай жийнс, дээгүүр нь торон ханцуйтай цагаан цамц өмсөн үсээ хойноо боов. Чанёол надтай хослон жаргана гэсээр байгаад бас адилхан хувцас өмслөө.
Тэгээд тоглолт дээрээ ирэв.
Тод өнгийн гэрэл анивчиж, тээр тэнд үзэгдэх тайзан дээр этгээд хувцаслалттай хүмүүс электрон хөгжмөөр миний мэдэхгүй, сонирхдоггүй аянуудыг тоглоно.
Харин Чанёолд их л гоё байгаа бололтой дээшээ доошоо дэвхцэн хааяа нэг надруу харан инээмсэглэнэ.
Чанёол миний гарнаас атган чихэнд минь ойртон- Тайзруу ойртъё. Хол байна гээд намайг чирэн олон хүмүүсийн дундуур чихэлдсээр урд гарч зогслоо.
Тоглолт яг дуусдгийн даваан дээр хэн нэгэн нь миний цагаан цамцан дээр ундаагаа асгаж орхих нь тэр.Би Чанёолыг дуудах гэж байгаад болин концерт дуусахыг хүлээв. Чанёолыг хэзээ ч ийм аз жаргалтай байгааг харж байгаагүй болохоор таслахгүйн тулд чимээгүйхэн зогссоор л байлаа.
Нэг юм концерт дуусаж хүмүүсч тарж эхлэв.
Чанёол одоо л нэг юм над дээр хараагаа тусгаж тэрт чигтээ шарлаж орхисон цамцыг минь ажив.Чанёол- Хэзээ ингэсэн юм бэ? Надад хэлэхгүй яасан юм? Одоо даараад ханиад хүрнэ дээ. Миний цамцыг өмсчих.
Би- Сая л нэг хүн ундаагаа асгачихлаа.
Би яаж наад цамцыг чинь өмсөх юм? Ариун цагаахан цээжээ олон түмний нүдэн дээр охин хүүхэд?Чанёол- Засс сүртэй юм бэ? Би халхлаад зогсож байя. Чи хурдан өмсөөрөй. Тэгэхгүй бол ханиад хүрнэ шүү!
Би Чанёолын цамцыг хурдан гэгч нь өмсөөд
Чанёолтой хамт гэрийн зүг алхав.Би Чанёолын хоёр мөрөн дээр нь гараа тавиад- Аая гурван толгойт булчин. Үнэн сүрлэг юм аа.
Чанёол- Энэ юу ч биш. Зургаан толгой гээд пудволкоо дээшлүүлэх гэж байхад нь би ичээд болиулав.Бид чимээгүйхэн урагшилсаар...
Чанёол- Бид хоёр хэдэн жил нэг нэгнээсээ хол байвал яах бол? Бие холдвол сэтгэл холдоно гэж худлаа биз дээ тэ?
Чанёолыг өнөөх сургуулийн талаар ярьж байгааг би шууд л мэдэв. Би- Чи юу яриад байгаа юм бэ? Чи намайг сургуулиа төгсөөд л эхнэрээ болгож авна гэж хэлсэн биз дээ? гэж асуухыг хүссэн ч зүгээр л <Тийм юм гэж юу байсан юм> гэж хэлэв.Гэхдээ үнэхээр Чанёол явчихвал яах вэ? Би түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлж чадахгүй ч яг л үхсэн юм шиг амьдрах байх даа.
Би Чанёолын гараас атгаад дээшээ зүтгэсээр байгаад уруул дээр нь үнсэв.
Би урьд нь бараг л ингэдэггүй байсан болохоор Чанёол гайхан нүдээ бүлтийлгэх аж.Маргааш нь бид шалгалтынхаа дүнг харлаа.
Би нэгээр жагссан байв.
Чанёол арав гаргаад байв.Бид хоёр гайгүй оноотой авсандаа бөөн баяр болон зогсож байтал хүүхдүүд ганц нэгээрээ ирэн Чанёолд баяр хүргээд байх нь тэр.
Чанёол өөрт нь баяр хүргэсэн нэг хүнд- Баярлалаа. Гэхдээ юу болсон билээ?
ххх- Чи гадаадруу сургуулиа төлөөлж суралцахаар болсон байна ш дээ. Мэдээгүй юм уу?Самбарын өмнө очин харвал үнэхээр Пак Чанёол гэсэн бичигтэй томоос том цаас байж байв.
Баярлахыг хүссэн ч эцэст нь гуниг нь дийллээ.
Note- daraagiin hesgees zugeer nargij tsengene, naigana urgana, urna tasdana, alna tarna😂
Zugeer goy armaanchik heseg huleej bgaa shu💜