10. Чиний нөхөр болно.

172 28 5
                                    

-Sea-

Төгсөлтийн шалгалт эхэллээ.
Сакура дэлбээлэхэд эхэлж, юу ч үгүй хагдран унахад нь дуусдаг шалгалтаа одоо өгөхгүй гэхээр нэг л тийм сонин.
Шалгалтаар л дамжуулж сакурагийн дэлбээг анзаардаг  байсан бол одоо ч мэдэхгүй өнгөрүүлдэг болох нь дээ.

Хичээл дуусч хонх дуугарангуут Чанёол бид хоёр номын сан явлаа.
Номын сангийн хаалга татмагц бүгчим агаар, олон хүний шулганасан яриа, номын санчийн ууртай царай, дүүрч орхисон ширээнүүд угтав.

Чанёол- Юу вэ? Манай сургуулийхан ийм хичээнгүй байлуу?
Би- Мэдэх юм алга аа. Одоо тэгээд хаана очиж хичээлээ хийх вэ?
Чанёол- Гадна саравчинд хийх үү?
Би- Тэгье тэгье.

Бид хоёр гэж хичээлдээ дарагдсан хоёр амьтан мунгинасаар гарч иртэл сургуулийн үүдний саравчинд хоёр жаал суучихсан утсаараа тоглож байв.
Хажууд нь суугаад хичээлээ хийж эхэллээ.

Би- Чанёол-а би одоо сүүлийн удаа тайлбарлана шүү. Энэ -икс- ийг----

Миний яриан дундуур нөгөө хажууд утсаараа тоглож байсан хоёр жаал чанга орилон- Ёоо тэнэг царайлчаад хүн алаад хаячих юм аа!
-Хожигдлоо ш дээ! гээд орилж гарав.

Би яг сайхан уураа гаргах гэж байтал Чанёол миний мөрөн дээр цохиод- Би зохицуулъя. Чи харин очоод нэг нэг аяга кофе аваад ир.

Би за гэж хэлээд кофены машинаас хоёр аяга халуун кофе аваад очиж явтал Чанёол нөгөө хоёртой хэрэлдэж байв.
Бүр хэтэрхий инээдтэй байсан болохоор би холоос хараад л зогсоод байв.

Чанёол- ХӨӨЕ! МУУ БАЦААНУУД ЭВЭЭР ХЭЛЖ БАЙХАД ЯВЧИХГҮЙ ЯАСАН ЮМ!
Надаар оролдож сайхан цагаа бушинуулдаг азгүй амьтад.

Дуёон- Солиор!
Сооскоо хөх!
Сонингийн цаасаар бөгсөө арч!

Чанёол- Энэ ямар аймар хүүхэд вэ? гэснээ тэр Дуёон гэгчийн нарийхан цагаан хүзүүнлүү нь үхлийн цохилт хийлээ.

Тэгсэн Дуёоны найз Хэчан- Хөөе! Чи наад хүүхдийнхээ аавыг хэн гэдгийг мэдэх үү?

Чанёол- Та хоёр мэдэхгүй байхад би яаж эдний аавын нэрийг мэддэг юм? Яв яв. Очиж аав ээжийнхээ нэрийг мэдчээд ир гэж байтал цаанаас нь багш нь гарч ирээд нөгөө хоёрыг чихдээд аваад явав.
Муу хүний дуу их гэгчээр ямар хорон дуутай хоёр бацкаан бэ?

Би кофегоо Чанёолын хажууд тавин- Ямар ясны хэрүүлч гарууд вэ?
Чанёол- Би яг барахгүй байсаан. Ёооё... Заза хичээлээ хийе. Гэхдээ би хиймээргүй байна аа. Гэхдээ хийхгүй бол болохгүй. Гэхдээ хийсэн ч би юм ойлгохгүй. Тэгэхээр ямар ч ахиц дэвшилтгүй гэсэн үг. Заза хичээлээ хийе дээ гэснээ уртаар санаа алдав.

Mʀ. Mᴏɴᴋᴇʏ|| Cʜᴀɴʏᴇᴏʟ /complete/Where stories live. Discover now