12. Хамтдаа явцгаая.

156 29 3
                                    

-Sea-

Чанёол тэр өдөр өөрийнхөө нэрийг харчхаад атгаж байсан миний гарыг тавин шууд л гүйгээд алга болчихсон.
Миний бодлоор захирлын өрөө рүү явсан байх.

Чих шуугин дүлийрч нэг газарлуугаа л гөлийнө. Арай ч ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Жаахан ч гэсэн найдвар байсан юмсан.
Би Чанёолыг явуулмааргүй байна гэж хэлвэл ёстой хөгийн амьтан болж хувирах байх даа? Эсвэл Чанёол зөвшөөрөөд надтай хамт үлдэх болов уу? Эсвэл намайг дагуулаад явах уу?
Бас л өнөөх бяцхан найдвар намайг энэ тэндээс минь чангааж  бодол гэх гүн нүх рүү улам гүн шигтгэж байлаа.

Самбарын өмнө зогсож байтал Чанёол амьсгаадсаар буцаж ирээд миний хоёр гарнаас барин
- Би гялс нэг газарлуу явчихаад ирье. Чи гэртээ харьж байгаарай гэв.
Тэгснээ үг хэлэхийн завдалгүй явж одлоо.

Гэртээ ирээд орой хүртэл Чанёолыг хүлээв.
Ядаж явдаг юмаа гэхэд намайг ирээд тайвшруулах болов уу? Хүлээж байгаарай ч гэдэг юм уу? тийм л үг горьдож харуулдаж суув.

Маргааш төгсөлтийн баяртай учраас Арим тэнд юмаа бэлдэн ийшээ тийшээ холхино.
Тэгээд хэсэг байснаа намайг анзаарав бололтой хажууд суулаа.
Арим- Чи яагаад урвайгаад байгаа юм бэ?
Өөдрөг бай л даа.
Би- Чи өнөөдөр сургууль дээр ирээгүй юм уу?
Арим- Очоогүй ээ.  Угаасаа л муу гарсан байхаас цааш. Тэгээд яасан юм?
Би- Чанёол гадаад руу явж сурах хүүхдээр сонгогдсон.
Арим- Юуун сүртэй юм бэ? Харин ч гоё юм биш үү? Чи харин ч баян айлын эзэгтэй болох нь дээ гэснээ надруу харан дуугаа хураав.
Арим- Чи Чанёолыг явна гэхээр нь ингээд байгаа юм уу?
Би-Тийм эсвэл үгүй. Заза тоглосон юм аа. Тэгж байна.
Арим- Тэгээд Чанёол чамд юм хэлсэн үү?
Хүлээж байгаарай хайрт минь гэж мэгдэг биз дээ? кинон дээр.
Би- Үгүй ээ. Юу ч хэлээгүй.
Арим- Нээрээ юу ч уу?
Би- Зүгээр л гүйгээд яваад өгсөн ш дээ.
Арим- Бурхан минь! Чанёолыг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч.
Би- Би зүгээр өрөөндөө орж унтлаа.

Арим ч хойно үлдэж би өрөөндөө орлоо.
Чанёол битгий хэл Сэүний ч өрөөний цонх унтраастай.
Уйтгартай, байж боломгүй эзгүй харагдаж байв.
Саяхан л бид хэрэлдэж зодолдоод явж байсан нь сайхан мэт санагдаж байв. Хэн нэгэнд хайртай болох нь хүсэх зүйл үнэхээр биш юм гээч.

Орон дээрээ хэвтэж байгаад унтаад өгчээ.
Өглөө нь Аримтай хамт сургууль руу явав.
Тэнд Чанёолтой таарна гэж найдаж байсан ч тэр дахиад л байхгүй байв.
Сэүнээс асуувал өчигдөр ирж хоноогүй гэв.

Mʀ. Mᴏɴᴋᴇʏ|| Cʜᴀɴʏᴇᴏʟ /complete/Where stories live. Discover now