Ажлын өдөр эхэллээ.
Сургуулиар дүүрэн чимээ шуугиан.
Харанхуй татсан өрөөндөө ганцаараа унтаж эсвэл унших дуртай хүний хувьд ядаргаатай таван хоногийн л эхлэл.Арим бүүр коридорын нөгөө талаас гүйж ирээд намайг сугадан авав.
Арим- Хоолны газарлуу явах уу? Ходоодоо баярлуулчихаад хурдхан шиг очиж Мин багшийн даалгасан материалуудыг янзалъя.
Би- Тэгье ээ. Гэхдээ энэ Мин багш бид хоёр яг урд насандаа өштэй байсан байх аа. Дандаа хүнд ийм ч юм хий тийм ч юм хий гэж байх юм.Хоолоо идээд сууж байтал Арим амандаа "хоёр шимэгч" гэх шиг болов.
Би- Яасан гэнээ?
Арим- Аан чи тийшээ хардаа гэснээ хаалгаар орж ирж байсан Сэүнлүү заан- Шумуул, дараа нь Чанёолруу заан- ялаа гэв.
Би- Нэр өгнө гэж зүгээр л ална. Заза хурдан хоолоо ид. Дээрэмдүүлчих вий дээ.
Бид хоёр хоолоо хурдан хурдан идэж байтал Сэүн Чанёол хоёр бид хоёрын хажууд хоолоо тавив.
Сэүн- Хахчихав даа! Аяар ид. Хэн ч хоолыг чинь булаахгүй ээ.
Чанёол- Нээрээ дөрвүүлээ бие даалт дээрээ онц авсан шүү. Бид хоёрын л ач.
Арим- Юу вэ? Бид хоёрын ач гэх гэсэн байлгүй дээ!
Би- Ярьж дууссан уу? Хоолоо ид.
Чанёол- Үгүй би яримаар байна. Чи орой зургаан цагт нөгөө ягаанаа өмсөөд хөөрхөн болоод үүднийхээ өрөөнд хүлээж байгаарай.
Би- Болзоо юм уу? Окок. 5:50 бэлэн зогсож байя.
Чанёол- Эмэгтэй хүний бардам зан алга уу? Гоё намбатай зөвшөөр л дөө.
Би- Эсвэл больчих уу?
Чанёол- За ииүүү гэж дээ.
Сэүн гэнэт амаа нээн Аримд- Хүүе размераа хүн амьтан болзох гээд байна. Хоёулаа төмс царайлаад л байгаад байх юм уу?
Арим- Паналдсан охидууд чинь дуусчихсан юм уу? Би чам шиг шумуултай болзохгүй ээ.
Сэүн- Больхолгүй юу. Хмммм
Хоолоо идэж дуусаад би- Та хоёр аягаа хураачих гэхийн завдалгүй нөгөө хоёр ор сураггүй алга болов оо.
Тэгээд л шууд Мин багшийн материалыг янзалж эхэлсэн боловч нилээн орой хүртэл суулаа.
Гэнэт санаад цаг хартал зургаан цаг арван минут. Өөөмаагоодд.
Чанёол залгамаар юмаа гэж бодон утсаа харвал унтарчихсан байв.