1 "Би бол У Хани"

615 22 1
                                    

Энэ бүхэн намайг төрхөөс өмнө эхэлсэн гэдэг.

Би өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэднэ. Ер нь бол анхнаасаа мэддэг байсан гэх нь зөв юм уу.

Хөлд орох гэж байсан тэр үеэ хүртэл тод санадаг. "Би жоохон л урагшаа явчихвал ээж маань намайг тэврэнэ". "Хэрвээ би уйлвал ээж намайг тэврэх болов уу."

Машинд явж байхдаа хажуугаар өнгөрөх машин бүрийн дугаарыг би цээжилчихдэг байсан. Цэцэрлэгээ тараад харих замаараа байнга иддэг байсан тэр мөхөөлдөсний амтыг хүртэл. Өдөржин гадаа мөхөөлдөс зардаг тэр эгчийг царайг ч одоо хэрнэ тод санаж байна.

Хааяа би айдаг. Тархи минь хэт их дурсамжуудаас минь болж хэзээ нэгэн цагт дэлбэрэх вий гэхээс.

Дунд сургууль, Ахлах сургуулиа шилдэг сурагч гэх цолтой маш амжилттай төгссөн. Гэхдээ надад хичээж байсан удаа байхгүй, хичээгээгүй байхад хүртэл бусдаас илүү гараад байдагтаа хааяа санаа зовдог байлаа. Гэрийнхэн маань л намайг ойлгож тусласны ачаар өдий хүртэл хэнд ч энэ хачин авьяасаа мэдэгдэлгүй чимээгүй амьдарсаар ирсэн юм.

Хааяа...
Харсан ч хараагүй царайлж
Сонссон ч сонсоогүй мэт
Мэддэг ч мэддэггүй царайлах нь.....дээр байдаг гэж аав хэлдэг.

"Чи үүнийг юу болохыг мэдэх үү."

"Үгүй ээ." яг ингэж амьдрах хэрэгтэй болсон юм.

Их сургууль дараагийн миний алхам. Энд надад байх шалтгаан байхгүй ч надад диплом хэрэгтэй шүү дээ. Би нэг сонссон зүйлээ мартдаггүй болохоор хичээл дээр өөр зүйл хийсэн ч би эргээд л тэр зүйлсийг санадаг тийм болохоор надад шалгалт асуудал биш байлаа. Гэхдээ хэт төгс байх нь аюултай гэж аав хэлсэн болохоор мэддэг ч мэдэхгүй гэх сонголтын давхар сонсох шаардлага гардаг. Тэгсэн ч жирийн хүүхдүүдээс хавь илүү гэдэг минь анзаарагдсан хэвээр.

Би Сөүлийн их сургуулийн Бизнесийн сургуульд урилгаар орсон. Надад энд сурах хэрэг байхгүй ч зүгээр л уйдаад байсан болохоор зөвшөөрчихсөн юм.

Их сургууль ахлах сургуулиас илүү хөл хөдөлгөөн ихтэй дээр олон шинэ зүйлс нэмж гарч ирсэнээр анхаарлыг минь улам их хөдөлгөж хүн бүрийг анхаарах нь үнэхээр дарамттай санагдах боллоо.

Эцэст нь надад нэг арга орж ирсэн юм. "Бусдыг анхаарахгүйн тулд эхлээд өөрөө бусдын анхааралд орохгүй байх."

Дөрөвхөн жил ингээд явчих юм бол бүх зүйл буцаад энгийн болно.

Хичээл ороод аль хэдийн сар гаруй хугацаа өнгөрсөн хэрнэ надад ганц ч найз алга. Энэ миний шинэ арга байх нь....

AGUST ||JKWhere stories live. Discover now