💭💭💭💭💭💭💭💭💭💭💭💭💭Машины хойш суудал дээр унтсанаа гэнт санан босоход гэрийнхээ үүдэнд аль хэдийн ирчихсэн байв. Бид зэрэг машинаас бууж Жонгүүг түлхүүрийг минь өгөх бол би зөрүүлээд түүнд байгаа бэлэн мөнгөө өгөхөд тэр хэсэг чимээгүй зогсож байгаад өгсөн мөнгийг миний цүнхрүү хийгээд мөнгө хэрэггүй гэдгээ хэллээ. Надад түүнд хийж өгөх зүйл байхгүй учир ядаж таксиныхан мөнгийг төлөх нь зөв гэтэл тэр эрс эсэргүүцэж байна.
Би: Зөрүүд юмаа. За яахав тэгвэл би хүчлэхгүй ээ болгоомжтой яваарай.
Жонгүүг: Харин чи гэртээ ороод дахиж битгий уйлаарай. Ингээд явчих юм бол чамайг энд яаж байгаа бол гэж бодоод тайван байж чадахгүй юм шиг байна. Тийм болохоор надад зүгээр гэдгээ харуулаад ядаж ганц удаа инээж намайг тайвшруулж болох уу.
Би: Би үнэхээр зүгээр дээ. Өмнө ч гэсэн ийм л байсан тэгсэн ч гэсэн ганц ч удаа нулимс урсгаж үзээгүй. Энэ удаа ядаж гашуудлаа гаргаж чадсандаа баяртай байна. Өмнөхөө бодвол цээж маань арай л хөнгөрчихлөө. Чи мэднэ биздээ намайг ямар хатуу гэдгийн. Би орондоо уйлаад хэвтдэг жоохон охин биш шүү дээ.
Жонгүүг: Мэднээ чи бол гайхалтай эмэгтэй. Цаашдаа ч гэсэн энэ чигээрэй байгаарай. Орхоосоо өмнө ганц тэврэлт аваад орж болно шүү. Миний цээж нойрны эм л гэсэн үг.
Би: Юу гэнээ. Наад цээжээ хэдэн охинд нойрны эм болгож өгсөн та гуай. Хэрэггүй ээ хэрэггүй би орлоо.
Намайг үгүй гэхэд тэр болих хүн мөн билүү. Тэр үргэлж өөрийнхөөрөө аашилдаг. Гэхдээ зөв үедээ зөв зүйл дээр гаргадаг нь авууштай юм даа
Би: Одоо намайг тэвэрхээ болихгүй юм уу.
Жонгүүг: Сайхан амраарай маргааш уулзая.
Салах ёс хийж байж гараа улам чангалаад байгааг нь. Зөрүүлж түүнийг тэврээд нуруун дээр нь хэд хэд цохиход тэр худлаа баашилан ёолж нүүрийг минь улам цээжиндээ наагаад зогсчихов. Энэ хүнд явах шинж ер алгаа. Түүний тэврэлтээс гарахын тулд түлхэх гэж оролдох үед "ТАС" хийх чанга чимээ гарсандаа зэрэгцэн Жонгүүгийн бие сулран над дээр дараад авав.
Би: Жонгүүг.
Хэрвээ би жоохон л хөдлөх юм бол тэр унах нь байна. Түүний мөрийг давуулан харахад хашааны гэрэлд бүдэгхэн хэрнэ хоёр хүн зогсож байгаа нь тод харагдаж байв.
Би: Жин убба.....Тэхён та хоёр...
Жин: Тэхён тэрнийг Ханигаас салга. Тэгээд найзыгаа гэрт нь хүргэж өг би Ханитай ярих зүйл байна.