8 "Би хэн юм бэ??"

89 11 0
                                    

Намайг утсаар ярьж байх хооронд урдаас минь хачин царайлаад суух түүнд сайхан байгаа юм байхдаа. Хэдий уурлаж байгаа ч гэсэн намайг эрэгтэй хүнтэй ярьлаа гэхэд ингэж байгаа бол бүр уулзах юм бол дэлбэрэх юм байна даа энэ залуу.

Би: Жимин убба санаад байна.

Гэнт ингэж хэлэхэд утасны цаанаас Жиминий чанга инээх ширээний цаана суух энэ залуугийн нүд томроод энэ хүмүүс ч их хөгжилтэй юм аа.

Жимин: Юу вээ Хани гэнт ингэж хэлхээр чинь бүр сандарчихлаа. Чи одоо хаана байгаа юм. Убба нь яваад очих уу.

Би: Ммм сургуулийнхаа урдах кафед сууж байна.

Жонгүүг: Яаааа битгий хаана байгаагаа хэлээд бай. Боль болиоч утсаа тасал.

Тэр их чанга хэлсэн болохоор Жимин аль хэдийн сонсчихсон байх даа.
Жимин: Цаана чинь хэн байгаа юм хүнтэй хамт яваа юм уу....ааааннн нөгөө залуу байх нь Жон Жонгүүг. Гэнт убба гэж ирээд санаад байна гэсэн наад залуудаа хардуулах гэж тэгээ юу У Хани том хүн болжээ. Үгүй нас биед гүйцсэн эмэгтэй хүн гэх юм уу.

Хардуулах гэнэ шүү.

Би: Хэн тэгсэн юм. Зүгээр хэлж үзсэн юм болихгүй юу. Ер нь чи муу намайг санасан юм уу. Яагаад Италиас надад бэлэг явуулаагүй юм айн.

Жимин: Манай жоохноо ааштай байх чинээ. Би мэдээж чамайг санасан орой уулзах уу чамд өгөх зүйл байгаа.

Би: Орой юу...харин ээ

Үнэндээ өнөөдөр Жонгүүгтэй дахин нэг болзоонд явхаар тохирчихсон байсан юм. Тэгээд миний сууж байсан кафед орж ирэхэд нь Жимин залгаж таараад бид бараг 20 минут ярьчихлсан. Тэгээд л тэр их ууртай суугаад байгаа юм.

Би: Өөө би ажилтай байснаа мартчихаж өнөөдөр амжихгүй юм байна маргааш уулзая. Ер нь орой манайд хүрээд ир ээж чамайг ирсэн гэхэд их баяртай байсан очвол их баярлах байх.

Жимин: Тэгье ээ залуустай яриад бөөндөө яваад очъё. Тэгвэл тасаллаа шүү маргааш хүртэл баяртай.

Утсаа ширээн дээр тавиад аягатай кофеноосоо балгаад тэрний юу гэхийг хүлээв. Гэтэл тэр юу ч хэлсэнгүй.

Би: Явах юм уу үгүй юм уу. Би их завгүй хүн шүү чамд ингээд зав гаргаж байхад хий ингээд үрээд байх хэрэг үү.

Жонгүүг: Албаар ингэж байгааг чинь мэдэж байна. Надад ч гэсэн ганц залгаад дуудчих охидууд олон бий.

AGUST ||JKWhere stories live. Discover now