Хэрвээ би хэн нэгнийг миний төлөө сэтгэл гаргасан гэж үзвэл зөрүүлж заавал хариу барьдаг. Хэдий өөрийгөө сайн охин гэж боддоггүй ч бусдад шудрага бус хандах тал дээр хатуу авч үздэг тийм байтал яагаад энэ удаа анзаараггүй хандсанаа ойлгохгүй юм. Энэ бүхэн үнэн бол би түүний талаар бодож үзэх ёстой байсан.
Гэхдээ....
Гэхдээ би хүний амьдралаар тоглох ёсгүй. Би чинь хүний хайрыг хүртэл эрхгүй нэгэн шүү дээ.
Гэвч....
Би хүсэхгүй байна. Ингээд дуусгаж чадахгүй. Эхлээд бүхнийг цэгцлэх хэрэгтэй.
Гэр бүлийнхэн минь, Ким ахын гэр бүл ч тэр ер нь бүх хүн намайг удирдаж чадахгүй гэдгээ би өөрөө харуулах ёстой. Би хүний үгээр явах гэж бүтээгдээгүй.
Би бол би...
Миний амьдрал миний хүслээр миний алган дээр байх ёстой. Харин тэдэнд биш....
Уучлалт гуйх ёстой бол би гуйя.
Ингээд ч болтугай би өөрийн хүслээр өөрийн замаар явах болно.
Надад замыг минь заах тусам би эсрэг зүг рүү тэмүүлнэ. Эцэст нь зөв ч бай буруу ч бай.
Тэнд би өөрийнхөөрөө байх нь л чухал. Миний гэх ертөнцөд би өөрөө байх ёстой.
Хаалга хүчтэй татан ороход орон дээр хэвтэх настай эмэгтэйн хажууд чимээгүй доош харан суух залуу хаалга онгойх чимээг ч анзааралгүй гүн бодолд орчихсон сууж байсан юм.
Хоолойгоо засах үед тэр үүдэнд зогсох намайг олж харав.
Жонгүүг: Хани..чи энд яаж ирсэн юм. Үгүй ээ яаж мэдэж ирсэн юм.
Би: Сайн уу. Яагаад би энд ирж болохгүй гэж. Оройтож ирсэнд уучлаарай. Арай эрт мэдсэн бол...
Жонгүүг: Үгүй дээ үгүй. Ирсэн чинь л хангалттай. Уг нь би чамруу залгах ёстой байсан ч би яарч яваад утсаа хаячихсан.
Би: Ээжийн чинь бие хэр байна.
Жонгүүг: Удахгүй ухаан орно гэсэн.
Би: Өөр юу гэж байна. Эмчилгээний талаар эмчтэйгээ ярьсан уу.
Жонгүүг: Хурдан хугацаанд зүрхний доонор олох ёстой. Тэр хүртэл эм тариагаар аргацааж болох ч тэр эм тариа нь их ховор дээрээс нь их үнэтэй. Би эмчээр дамжуулж хэдэн өдрийн тариаг нь олуулаад авчихсан байгаа. Гэхдээ тэр хэдхэн өдөр л....