Рестораны VIP өрөөнд том ширээ тойрон сууцгаах олон эрчүүд дунд манай ээж мөн Ким ахын эхнэрээс өөр эмэгтэй хүн тэнд ирээгүй байв. Хамгийн сүүлд орж ирсэн учир Жин ахын хажууд сул сандар дээр очиж суув.
Аав: Чи 20 минут хоцорч ирлээ. Олон хүн хүлээж байгааг мэдсээр байж арай хурдлаж болсонгүй юу.
Би: Хүлээлгэсэн бол уучлаарай. Гэхдээ ямар учраас энд ингэж хооллох болсоноо мэдэж болох уу. Намайг ирэхийг хүлээгээд хоолондоо ч хүрээгүй байхыг бодоход гол хүн нь би юм байж. Тэгээд гол яриагаа ярихгүй юм уу ааваа.
Аав: Том хүмүүс энд байна жоохон соёлтой бай би чамайг ингэж өсгөөгүй юмсан их сургууль буруу үлгэр дурайлал үзээлээд байгаа бололтой.
Ээж: Хөгшөөн охин дөнгөж орж ирээд сууж байхад уур амьсгал эвдээд байна. Хоолоо идэцгээ хүүхдүүд минь Ким эмч ч гэсэн сайхан хооллоорой.
Дахиж уур амьсгал эвдэхгүй байхын тулд чимээгүй хооллож дуусаад сууж байхад гаднаас зөөгч хатуу зүйл ширээн дээр нэмж тавив. Эхнэрүүд нь уухгүй нь мэдээж тэр хоёр уухаар шийджээ дээ залуус хэзээ ч аавуудынхаа хажууд соёлгүй үйлдэл гаргах хүмүүс биш учир чимээгүй тэдний уухыг хараад сууцгааж байв.
Ким ах: Сокжин Хани хоёрыг ингээд харсан сайхан харагдаж байна тийм үү ханиа.
Ким эгч: Тийм шүү У гэр бүлийн ганц охин учраас бид хүндлэхгүй байж болохгүй. Хани охин манай том хүүд хэр байдаг юм бол доо.
Аав: Тэд багаасаа л хамт өссөн нэг нэгэндээ их сайн. Удахгүй хоёр хүүхдийнхээ сүйн талаар яриад ингээд сууцгааж байх ч юм билүү.
Ойлгомжтой...
Жимин: Уучлаарай ах нараа. Гэхдээ биднийг энд дуудсан шалтгаан тань юу билээ. Би өмнө Жин хён Хани хоёрын талаар юу ч олж сонсож байгаагүй гэтэл өнөөдөр сүй гэх яриа гарч ирлээ энэ талаараа бидэнд үнэнийг хэлэх нь зөв байх.
Ким: Пак Жимин аав чинь мэдэж байх ёстой доо. Манай хоёр гэр бүл нэгдэх гэж байгаа. У гэр бүлийн ганц охин мэдээж сайн хүнтэй ханьлах нь зөв. Та нар дундаа хамгийн том мөн хэдий байр сууриа олоод авчихсан тийм хүнд У ах охиноо өгнө. Мэдээж энэ шалгуурт тэнцэж буй ганц хүн бол миний том хүү Ким Сокжин.
Намжүүн: Бид бүгд нэг нэгнээ мэднэ. Гэхдээ заавал ганц охиноо бидэн шиг залуусийн нэгэнтэй гэрлүүлэх ёстой гэсэн үг биш шүү дээ. Жин хён Хани хоёрын бодлыг бид мэдмээр байна.