13 "JK"

86 8 0
                                    

Аав ээжийг эзгүйд Тэхёнтой байхаар болсон ч бид тохиролцсон юм. Тэхён гэрийнхэндээ надтай цус хононо гэж хэлээд хэд хоног хүссэнээрээ дургиж явах харин би гэртээ ганцаараа хэд хоног тайван байх.

Сургуулийн эмчээр нойрны эм бичүүлж аваад хүчээр нэг өдөр унтах гэж оролдсон. Гэхдээ өглөө ялгаагүй толгой хөндүүр босож ирлээ би өөрөө ч үнэхээр яагаад байгаагаа мэдэхгүй байна.

Хэт их ачаалал тархиндаа өгч болохгүй гэдгийг мэдэж байгаа ч бодох тусам улам дордоод байгаа нь илт байв. Энэ хэдэн өдрийн дараа хэсэг бусдаас хол ганцаараа амралтанд явахаар шийдсэн юм. Хэнд ч хэлэхгүй чимээгүй явахаар...

Өнөөдөр азаар ганцхан шалгалттай байсан болохоор эрт тарчихлаа. Жонгүүг бас ялгаагүй надтай зэрэг дуусаж хамт сургуулиас гарж хоол идэцгээхээр болов. Өнөөдөр эгчийг түүний дүү нь харна гэсэн учраас бид завтай өдрийг өнгөрүүлэх нь..

Жонгүүг: Хани

Би: Заа.

Жонгүүг: Би чамайг олон удаа дуудлаа юу бодоод байгаа юм. Ойрдоо чи их сонин байна.

Би: Ядраад байна. Хоолоо идчээд би харьлаа.

Жонгүүг: Цус.

Ширээн дээрх сальфеткаар хамраа хурдан арчаад угаалгын өрөө явав. Энэ удаа цус маань дороо тогтчихсон болохоор цус болсон гараа угаачихаад гарахад үүдэнд Жонгүүг хана налан зогсож байв.

Жонгүүг: Хани юу болоод байгаа юм. Өчигдөр бас хамраас чинь цус гараад байсан одоо бас. Эмнэлэгт үзүүлсэн үү..ингээд удаан байж болохгүй эмнэлэг явцгаая үзүүлэх хэрэгтэй.

Би: Зүгээр дээ...би өөрөө сайн мэдэж байна удахгүй зүгээр болчихно. Харин чи намайг хүргээд өг. Ойрдоо бие таагүй байгаа болохоор машинаа гаргахгүй байгаа автобус ч байсан яахав гэртээ очиж л байвал хамаа алга.

Сургуулийн ойролцоо хоол идчихээд такси барин гэрлүүгээ явав. Хоол идсэн гэхээсээ илүү харж суусан гэх нь зөв байх. Би олигтой юм идэж чадахгүй байна. Надад шим тэжээл дутагдаж байгааг мэдэж байгаа ч цаанаасаа бие минь хоол хүлээж авахгүй гээд зөрүүдэлчихлээ. Машин дотор хэсэг түүний мөрийг дэрлэн унтаад гэрийнхээ үүдэнд буув.

Жонгүүг: Ороод бүр болохгүй бол гэрийнхэндээ хэлээд эмч дуудаарай.

Би: Би ганцаараа байгаа. Хүсвэл ороод гар лдаа намайг унтуулж өгчихөөд явж болно. Би ийм сайхан зан хэр барагтай гаргахгүй шүү...

AGUST ||JKWhere stories live. Discover now