Юуны түрүүнд Агустын талаар багахан тайлбар хийцгээе. Агуст бол хэн бүхний мэдээд байдаггүй нэг арал дээрх том лабораторийн газар юм. Тэнд нийт 50гаруй эмч доктор судлаачид ажилладаг. Амьтай бүх зүйлсийг судлан түүнээсээ шинэ төрөл, чадварыг гарган дахин өөр зүйл дээр туршиж дэлхийд байхгүй цоо шинэ генийг бий болгодог лаборатори юм. Хүн болон амьтны ДНХ-г ашиглан шинэ төрлийн бодис гарган авч ингэснээс дэлхийн бүх төрлийн тархины өвчинийг анагаах шинэ төрлийн эмийн орцийг бий болгож байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг төдий....
Сөүлээс Агуст хүрэхийн тулд ойролцоогоор 4өөс 6цагийг тасралтгүй зарцуулдаг. Тиймдээ ч нэг очсон хүн нэг хэсэгтээ л буцаж ирж чадахгүй гэсэн үг. Аав болон Ким ах дээр нэмээд хэдэн хүн бий тэд нийлж энэхүү Агустыг үүсгэсэн ба одоогоор тийм ч амжилттай биш ч тэдний хийсэн нэг туршилт маш сайн үр дүнгээ өгөөд байгаа юм.
Аав хамгийн багадаа хоёр долоо хоногтоо нэг удаа гэртээ ирдэг. Харин ээж Агуструу зүглэдэггүй юм. Тэр өдөржин гэртээ байдаг болохоор би хань болохын тулд албаар сөүлийн их сургуульд орсон юм. Магадгүй энэ 4жилийн дараа би ч мөн аав шиг олон хоног сараар түүнийг хаяж явах болно, олдож байгаа цаг хором бүрээ ээждээ зориулахыг хүсдэг. Ядаж ээждээ сайн охины дүрийг үзүүлэх хэрэгтэй.
Хичээл орсоор л гадаа ч хүйт орж удахгүй өвөл болох гэж буйг илтгэнэ. Сургууль дээр Тэхён байдаг болохоор надад илүү амар байгаа ч түүний шинэ найзууд үнэхээр ядаргаатай. Өнөөх Жонгүүг гэх залуу ч надаас бүр салхаа болилоо. Яах гэж???танилцсан өдрөөсөө хэдхэн өдрийн дараа тэр сургалтын төлөвлөгөөгөө өөрчилж ихэнх хичээлээ надтай давхцуулж өдөржин хажууд минь дагаастай явдаг боллоо.
Жонгүүг: Яааяа Хани удахгүй өвлийн шалгалт эхлэх нь байна чи юу ч хийсэнгүй яаж дүнгээ гаргуулах гэсэн хүн бээ. Алив наашаа суучих би чамд заагаад өгье.
Би: Жон Жонгүүг ингэхээ хэзээ болих юм надад үнэхээр түүртэй байна.
Жонгүүг: Мэдэхгүй ээ хэзээ болих юм бол магадгүй чамайг надад сайн болох үед юм болов уу.
Би: Инээдтэй биш байна. Чи надад сайн юм уу.
Тэр удаан бодсонгүй шууд л толгойгоо дохин урдаас харж суугаад инээгээд эхэллээ.
Жонгүүг: Одоо хичээлээ хийх хэрэгтэй энэ байдлаараа чи бүх хичээлдээ унах нь байна.
Би: Яавал ингэхээ болих юм.
Жонгүүг: Мммм...чамайг бүх хичээлийнхээ дүнг нэмэх А болгосон цагт би ингэхээ больё.