12 "Миний сонгосон залуу"

84 11 1
                                    

Өглөө Жонгүүгаас ирсэн зурвас дээр ээж нь ухаан орсон учраас шууд эмнэлэг явсан тухай бичсэн байв. Харин би өглөөнийхөө цайгаа уучихаад дахин авж явхаар хөнгөн хоол бэлдэж аваад эмнэлэг дээр ирэхэд тэд өрөөгөө сольсон гэж сувилагч хэлэв. Өмнө байсан өрөөгөө бодоход том үнэтэй өрөөрүү шилжиж орсон байгааг бодоход Мин ах үнэхээр хичээсэн нь илт.

Тэдний шинэ өрөөнд ороход Жонгүүг ээжийнхээ аманд ус халбагдаж уулгаж байгаад намайг хараад инээмсэглэн буйдан дээр сууж байхыг хүлэв.

Түүний ээж надруу ойр ойрхон хараад байсан болохоор надад эвгүй санагдаад чимээгүй юм бодож байгаад нэг мэдэхэд хажууд минь хүн сууж байгааг ч анзаарсангүй. Өндийн ор руу харахад эгч аль хэдийн унтчихсан өрөө чимээгүй болчихсон байв.

Би: Унтчихжээ.

Жонгүүг: Амархан ядраад байх шиг байна жоохон унтаад аваг.

Би: Би хоол авчирсан бараг халуун байгаа идчих. Зурвасыг чинь харсан нэлээн эрт бичсэн байналээ бодвол чи өглөөнийхөө цайгаа ч уугаагүй ирсэн биздээ.

Тэнд бүтэн өдөржин байсны эцэст би харьхаар болж авчирсан хэдэн номоо тэндээ үлдээгээд явлаа. Шалгалт нөгөөдөр эхлэх учраас өөрийнхөө уншсан хэдэн номоо түүнд өгч байгаа юм. Магадгүй хэрэг болох байх. Би өөрөө хэдий уншаад цээжилчихсэн ч гэсэн дахин уншиж Жонгүүгт тайлбарлаж заах өгч байхад түүний ээж биднийг чимээгүй чагнана. Түүний ээж их сайн хүн байна лээ. Яриа бодол нь зөв бас цэгцтэй гоё эмэгтэй. Бид танилцаад яг л ээж охин хоёр шиг болчихсон. Манай ээж ч намайг миний охин гэж байнга дууддаггүй гэтэл эгч намайг өөрийн охин шигээ л хандаж байсан.

Жонгүүг магадгүй ээжийнхээ зөөлөн уян занг дуурайсан байх.

Гэртээ орж ирэхэд нөгөө сайхан уур амьсгалыг минь нураагаад хаячихсан. Ээж хүртэл амралтын өдрөөр гардаггүй байж яагаад байнга гарч яваад байгааг минь шалгааж, аав урьдын адил баахан зөвлөгөөгөө ярьна. Үнэхээр залхмаар энэ бүхнийг би дахиад хэдэн жил сонсох ёстой вэ?? Хурдан яваасай билээ...

Аав ойрын хугацаанд намайг Ким ахынд очоод ир гэсэн. Би тэдний охин биш байтал ганцаараа очих нь бүдүүлэг хэргэ. Үүнийгээ аавд хэлж очиж чадахгүй гэдгээ хэлэхэд аав ууртай хүлээж авсан. Тэгээд хамгийн сүүлийн аргаа хэрэглэсэн байх.

Аав ээж хоёр хэд хоног амралтанд явна гэдгээ гэнт хэлээд болоочгүй намайг гэртээ ганцаараа байж чадахгүй гэж үзээд Жин ахыг энд дуудна аль эсвэл би тэднийд хэд хоног байх гэсэн хоёр сонголт надад хүчээр шахам тулгаж байсан юм.

AGUST ||JKWhere stories live. Discover now