7 "Залуус"

100 11 0
                                    

Юуны тулд би энэ хорвоо ертөнц дээр амьдарч байгаа билээ. Хэний охин болж төрсөн билээ дээ. Ямар их зовлонг туулж энэ хүртэл ирсэн билээ дээ.

Надад бууж өгөх эрх байхгүй.

Гэр бүлдээ том гарз авчраж мэндэлчихээд ингээд бүхнийг хаячих юм бол намайг төрүүлсэн ээж минь яах болж байна.

Сүүлийн үед өөрийнхөө талаар бодох боллоо.

Хэт их хичээлд анхаарах үед миний тамир тэнхээ мууддаг. Бүтэн 6 цагийг ширээний ард толгойгоо ашиглаж суусны дараа сандалнаасаа босоход газар шууд л уначихсан. Энэ юу гэсэн үг үү.

Хэрвээ хэт их ачаалал өөртөө авахад бие минь тэсэхгүй гэсэн үг үү.

Тэгээд л аав мэддэг ч мэдэхгүй царайлаад чимээгүй өнгөр, битгий хичээ гэж хэлдэг байж. Ахлах сургуульд багш нар маань надаас их зүйл шаарддаггүй байсан болохоор би анзаардаггүй байсан юм байна.

Түр хугацаанд хичээлээ болин номын санд хэрэгтэй номоо хайж уншихаар шийдэв.

"Ямар ном хайж байгаа юм."

Ард минь хэн нэгний дуу гарахад харж байсан номоо хаан түүнрүү харав.

Би: Өө Жонгүүг. Энд юу хийж яваа юм намайг хайгаа юу.

Жонгүүг: Үгүй ээ эндээс ном хайж яваад чамайг байхаар нь хүрээд ирлээ.

Би: The daily drucker бидэнд цаашид хэрэг болж магадгүй уншаад үзэхэд илүүдэхгүй.

Авсан номоо түүнд харуулаад тавиур дээрээс өөр нэгийг аваад түүнд өгөв.

Жонгүүг: Оронд нь чамайг уншмаар байна.

Би: Намайг уншихын тулд чамд толь хэрэгтэй.

Жонгүүг: Чиний толь бол би. Энэ хорвоо дээр ганцхан л хувь бий

Би: Битгий мөрөөдөөд бай явж хичээлээ хий.

Жонгүүг: Дуусчихсаан гарцгаах уу.

Би: Би арай болоогүй байдаг. Хүлээж чадна гэвэл хамаа алга өөрөө л мэд.

Жонгүүг: Тэгье ээ таныг хүлээх нь нэр төрийн хэрэг.

Би: Маяглахаа боль таалагдахгүй байна.

Жонгүүг: Заа за тоголсон юм аа. Гэхдээ чи анзаарч байна уу.

Би: Юуг

Жонгүүг: Номын сан чив чимээгүй байгааг. Бас энд ихэвчлэн хүмүүс хос хосоороо байгааг дээрээс нь эгнээ бүрт ганц хоёроороо хүмүүс байгааг.

AGUST ||JKWhere stories live. Discover now