6 "Хүмүүс дунд"

151 12 1
                                    

Анх удаа хүмүүс дунд тэдний нэг мэт байсан цаг хугацааг дахин дахин бодох боллоо. Хүмүүний энгийн амьдрал надад таалагдсан юм. Энэ бидний мөрөөдөл байсан учир тэр намайг эсэргүүцэж чадаагүй. Хэдий санаа нь зовж байсан ч миний мэдэрсэн тэр мэдрэмжүүдийн төлөө тэр миний талд зогссон. Тэр миний өмнөөс баяртай байсан.

Намайг дагуулж явсан тэр залууд биш харин хүмүүсийн хөл хөдөлгөөн болсон тэр газрууд гэр бүлээрээ алхах олон хүмүүс ууртай яваа, инээж байгаа, хүүхдийн уйлах чимээ хажуугаар зөрөх хүн бүрийн амьдралыг хараад өөрийн туулж ирсэн амьдралаа бодоход өөр байгаадаа гол нь миний сонирхол шуналыг хөдөлгөсөн байх.

Жонгүүг: Маргааш амралтын өдөр юу хийх гэж байна.

Би: Чи амралтын өдрөөр юу хийдэг юм.

Жонгүүг: Хийхийг хүссэн зүйлээ л хийх байх даа. Харин чи.

Би: Би ээжтэй хамт гэртээ байдаг. Бусад өдрүүдээр удаан хамт байж чаддаггүй болохоор амралтын хоёр өдрийг алдалгүй гэртээ зарцуулдаг. Хийхийг хүссэн зүйлээ гэртээ л хийдэг. Их цэвэрлэгээ хийнэ эсвэл ном уншинэ ээжтэй цуг хоолны хачир бэлдэнэ.

Жонгүүг: Гадуур гардаггүй гэж үү.

Би: Тийм ээ. Ялангуяа олон хүнтэй газар очдоггүй ер нь бол шаардлагатай тохиолдог биш л бол хүсдэггүй. Сургууль дээр кордороор ч удаан явах дургүй ялангуяа оюутны нийтийн цайны газар.

Жонгүүг: Тэгдэг болоол өмнө сургууль дээр олон таардаггүй байж лдээ. Хичээлийн хуваарь чинь ч дундаа ямар ч зайгүй нь үүнтэй холбоотой юу.

Би: Бараг л.

Жонгүүг: Харин одоо олон хүнтэй газар очохыг хүсэж байна уу.

Би: Мэдэхгүй байна. Биднийг мэдсэн хүмүүс бүгд хувьдаа ашиглахыг хүсдэг. Олон хүнтэй газар алдаа гаргачихвал яана.

Жонгүүг: Одоо чи насанд хүрчихсэн өөрийгөө хянаж чадна. Яагаад оролдоод үзэж болохгүй гэж.

Би: Айж байна. Өмнө яг ингэж бодож байгаад том алдаа гаргаж байсан болохоор. Гэрийнхэн маань мэдвэл бөөн юм болох байх даа.

Жонгүүг: Би чамайг эсэн мэнд гэрт чинь хүргэж өгөхөө амлая. Тэгээд маргааш надтай цуг болзох уу.

Би: Би олон хүний гарын дор хүчин мөхөс. Надад хүч чадал байхгүй хэн нэгэн надад халдхад би юу ч хийж чадахгүй. Хэрвээ намайг муу зүйлд ашиглах гэж оролдвол би амиа бодоод түүнийг хийнэ.

AGUST ||JKWhere stories live. Discover now