У Хани.....Хани.....У Хани...
Хани: Жонгүүг чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу. Одоо надаас чи юу хүсээд байгаа юм. Ээж чинь удахгүй босоод ирнэ, энэ чамд хангалтгүй юм уу.
Би: НАДАД ЧИ ХЭРЭГТЭЙ. Гуйя Хани...гуйж байна. Битгий ингэж зөрүүдлээд бай лдаа. Чи миний нүдэн дээр яаж өөрчлөгдөж байгаагаа мэдэж байна уу. Миний мэдэх тэр эмэгтэй одоо миний урдаас харж байгаа чи мөн гэхэд хэцүү санагдаж байна. Чамайг тольны өмнө зогсож байгааг харахад миний зүрх зүсэгдэх шиг л болж байна. Яагаад миний санааг ингэж зовоогоод байгаа юм. Дахиад хэр удаан чиний энэ дүр төрхийг би харах ёстой вэ??? Чи энэ байдлаараа удаан тэсэхгүй, хэрвээ чи яваад өгвөл би өөрийгөө насан туршдаа үзэн ядаж амьдрана. Чамд юу ч хийж өгч чадалгүй ийм болгосон хүн нь БИ...бүгд миний буруу юм шиг санагдаж байна.
Хани: Би эмнэлэг ороход л болно биздээ. Тэгье ээ тийшээ чинь яваад өгье. Гэхдээ тийшээ очсон ч ямар ч нэмэр байхгүй. Чиний хүлээсэн хариу гарч ирэхгүй, тийм болохоор л чимээгүй байж бай гээд байна. Би өөрийгөө сайн мэдэж байна юунаас болоод байгааг ч тэр. Харин чамаас би гуйя намайг тайван байлгаад өг. Би чадах чинээгээрэй толгойдох бодлуудаа цэгцэлж устгах гэж хичээж байна. Намайг өвтгөж буй зүйл миний тархи...бүгд надаас өөрөөс минь шалтгаалж байгаа. Гэрээсээ явсан шалтгаан минь ч үүнтэй холбоотой байсан. Тэр газар би тайван байж чаддаггүй, өдөр шөнө ялгаагүй надад маш их дарамт ирдэг. Би ганцаараа шийдэж чадахгүй байна, энэ бүхний хариуг олох гэж хичээх тусам бие минь сульдаж байгааг би өөрөө ч анзаарсан...бүхнээс зугтаад хол оччих юм бол зүгээр болно гэж бодсон гэтэл юу ч өөрчлөгдөхгүй байна....яагаад өөрийгөө зогсоож чадахгүй байгаа юм болоо...тайван юу ч бодохгүй тархиндаа ачаалал өгөхгүй л бол би зүгээр гэж бодсон. Намайг битгий уурлуулах гээд бай би тайван баймаар байна.
Бидний анхны маргаан. Тэр надад бууж өгөхгүй гээд шийдчихлээ унтлагын өрөөний хаалгийг дотроос нь түгжээд бүтэн 1цаг боллоо. Хаалганы цаанаас түүнийг хаалгаа тайл гэж олон удаа хэлсэн ч тэр зөрүүдэлсэн хэвээр. Би гуйж үзсэн бас уурлаж ч үзлээ нэмэр алга. Ашшшш энэ эмэгтэйг би хэзээ ч атгаж чадахгүй байх. Хаалгын хүчтэй түлхэн эвдэж дотогш ороход тэр орон дээрээ өвдөгөө тэврээд сууж байв.
Би: Намайг уурлуулах сайхан байна уу У Хани.
Хани: Гар.
Би: Би чиний найз залуу, ЧИ ЗӨВХӨН МИНИЙ ЭМЭГТЭЙ......
Би түүнийг айлгачихлаа..