Тухайн өдрийн өглөөг аз жаргалтайгаар эхлэвэл тэр өдрийг бүхэлд нь бурхан харж үздэгийн гэнэлээ гэж ээж үргэлж хэлдэг тиймдээ ч өглөөний цайг заавал гэрт байгаа бүх хүмүүс хамт ширээ тойрон суугаад нэг нэгэндээ сайхан үг хэлж хамтдаа цайгаа уух ёстой гэж хэлдэг. Үүнийгээ ч манай гэр бүл зөрчдөггүй ээжтэйгээ хоёулаа байсан ч заавал хамтдаа өглөөний цайгаа бэлддэг. Тэгж байж л бид нэг нэгэндээ анхаарал тавих цаг гаргаж авдаг байх.
Сургуулийн хаалгаар ороход Жонгүүг инээд алдсаар тосож авав. Энэ хүртэл өглөөг сайхан угтсан бололтой. Түүнтэй мэнд мэдчихээд цааш явахад тэр араас дуулгавартай нохой шиг дагна.
Би: Хамт явах гэж байгаа юм бол ядаж хажууд гараад алхаач. Хулгайч муур шиг араас гэтээд эвгүй юм.
Жонгүүг: Өмнөх шигээ хөөгөөд байх юм болов уу гэж бодоод л.
Би: Өчигдөрхөн л зоригтой царайлаад байсан яасан одоо айгаа юу.
Жонгүүг: Мэдээж үгүй. Харин хэрхэн чамд ойртох вээ гэж бодож байлаа.
Би: Эр хүн юм бол зоригтой бай. Би чамайг бариад идчихгүй.
Жонгүүг: Ойлголоо.
Хүнд зүйл мөрөн дээр минь дараад авах шиг болохоор нь мөрөө харахад түүний нарийхан урт хуруунууд хацрыг минь зүглэн бүр илээд эхэллээ. Би дураараа биедээ хүн хүргэх дургүй ялангуяа нас ойролцоо хүнд. Түүний гарыг саван түлхчихээд түрүүлээд ангируу орж ганцаараа сууж буй охины хажууд очиж суухад Жонгүүг хачин царайлан хажуугийн эгнээнд суучихав. Мэдээж тэр надтай сууна гэж бодсон байх гэхдээ юу гэж тийм амархан боломж өгхөв.
Энэ их ичмээр ч гэлээ надад тэрний хуруунууд таалагдсан. Өө сэвгүй нарийнхан урт хуруунууд өмнө ингэж ойроос ялангуяа эрэгтэй хүний гарыг харж байгаагүй болохоор сандарсандаа түүнийг түлхчихсэн юм.
Хичээл дунд тэр ойр ойрхон надруу хараад байсан болохоор үнэхээр түүртэй санагдаж түүнрүү хөмсгөө зангидан толгойгоороо урагшаа хар гэж дохиход тэр дэвтрээ уран ямар нэгэн зүйл бичээд эхэллээ.
Тоглоогүй байлгүй дээ тэр үнэхээр надад захиа бичиж өгхөөр шийджээ. Жоохон хүүхэд шиг юм аа. Үл тоон урагшаа харахад ширээн дээр минь нугалсан цаас хүрээд ирлээ өнөөх цаасыг нь урагш түлхээд хичээлдээ анхаарж байхад тэр дахиад л жижиг жижиг цаас шидээд унав.
Би: Яав аа.
Жонгүүг: Наадхаа унш лдаа.
Тэрэнтэй харц шидэлцсээр байгаад энэ хичээлийн цаг дуусаж хонх дугархад өнөөх цаасыг нь аван хажууд сууж байсан охинд өгөөд. Жонгүүг рүү заан.