Chapter 3.

542 68 18
                                    

Бид маргааш энд дахиад уулзаж болох уу?

Би орныхоо нөгөө тал руу эргэн, өчигдөр болсон зүйлийн яг энэ хэсгийг олон удаа давтан бодож байлаа. Дахин дахин бодсон ч огт уйдахааргүй хэсэг.

Тэр улайсан хацартай намайг өөр залуустай хамт байхад дургүй гэж хэлсэн. Энэ бодит байж болно гэж үү?

Анхны удаа би хичээл рүүгээ явж түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа.

Бас анх удаа би өөрийнхөө ямар харагдаж байгаад санаа зовж, өөрийгөө бэлдэхэд нэлээдгүй цагийг авах бөгөөд өөрөөсөө байн байн ямар харагдаж байгаагаа асууж байв.

Магадгүй энэ бүгд зүүд байх. Надад таалагддаг хүн тийм зүйл ярихгүй байх байсан шүү дээ.

Тэр өөр ангид сурдаг болсон болохоор би коридороор Юнгигийн анги руу явахдаа бодлуудаа цэгцэллээ. Би түүнтэй хэрхэн түрүүлж уулзах эсвэл мэндчилэх эсэх дээр нэлээд сандарч байгаагаа мэдэрч байв. Бусад өдрүүд шиг л сандарч байсан ч өнөөдөр арай өөр байлаа.

Учир нь гэвэл би сандарч байгаа ч гэсэн бас догдолж байсан юм. Энэ магадгүй шинэ эхлэл байх!

"Өглөөний мэнд Юнги!"

"Сайна уу, өглөөний мэнд"

"Өнөөдөр цаг агаар сайхан байна шүү тийм ээ?"

Би төсөөлөлдөө яах тухайгаа бодох ч тэдний аль нь ч зөв санагдахгүй байх ба, эцэст нь би ямар ч байсан ээрэхээ сайн мэдэж байлаа.

Ийн бодох зуурт би Юнгигийн ангийн урд аль хэдийн ирчихсэн байв. Би хаалгаар шагайвал түүнийг цонхны хажууд сууж байгааг харах бөгөөд тэр өөрийнхөө хажууд тавьсан номоо уншиж байгаа харагдана.

Яг би ангидаа цонхны хажууд суудаг шиг, тэр ч бас адилхан газар сууж байсан юм. Яагаад ч юм энэ нь намайг жаргалтай болгож байсан ч би дахиж түүний хажууд суухгүй гэж бодох төдийд гуниг намайг бүрхлээ.

Би анги руу орон түүнтэй ярихаасаа хэтэрхий их сандарч бас хүмүүс ширтэх болохоор түүнийг ангийн гаднаас дуудахыг хичээв.

Гэхдээ миний хоолойнд нэг зүйл гацчихсан юм шиг хоолой минь гарахгүй байлаа. Би зүгээр л хөлөрч бас сандарсаар ангийн үүдэнд зогссоор л байв.

Гэтэл ашгүй намайг түүнийг дуудаж элдэв зүйл хийгээгүй байхад тэр над руу харлаа. Түүний нүд минийхтэй харц тулгаран тэр сандалнаасаа аажуухан босоод номоо хаав.

First Love [Completed]Where stories live. Discover now