Chapter 6.

405 59 9
                                    

Жин миний урд зогсож байх бөгөөд миний нүд рүү эгц ширтэж байх нь тэр.

Эсвэл магадгүй нүдэнд минь нулимс хурчихснаас болоод над руу ширтэж байна гээд буруу харчихсан байх. Гэхдээ би хэн нэгэн танил хүнийг харсан болохоор илүү тайвшрах шиг болов. Миний зүрхний цохилт тайвшран, өмнөхөөсөө арай удааширлаа.

Гэхдээ би яагаад нүдэнд минь дахиад л нулимс хураад ирснийг ойлгосонгүй. Үүндээ би өөрөө ч гайхаж орхилоо.

Тэр дургүйцсэн аятай "Ахх, чи уйлахаа болихгүй юм уу?" гэсэн ч түүний хоолой зөөлхөн сонсогдож байв.

Би байнга нулимсаа арчиж байсан ч дахиад л нулимс хурсаар байх аж.

Гэтэл Жин над руу улам ойртон, яг урд минь тулж ирээд зогсчихов. Миний толгой бараг л түүний цээжинд хүрч байх аж.

"Ю-юу хийгээд байгаа юм!" Би хашхирах шахам ийн хэлэх ба, түүний энэ үйлдэлд маш их тэвдсэн байдалтай байв.

Жин үл ялиг уулга алдаад дээш харангаа "Чиний уйлж байгаа аймшигтай царайг хараад хүүхдүүд үргээд байна. Би аль хэдийн хэдэн хүүхдийг уйлж буйг сонссон." гэх нь тэр.

Би зүүн болон баруун тийш харвал үнэхээр л хүмүүс над руу харж байх аж. Одоо би түүний цээжинд нуугдчихмаар л байлаа. Ичмээр юм! Гэхдээ Жин энэ хавиар явж байсан хэрэг үү? Тэр миний урд зогссоноор хүмүүс намайг уйлж байгааг харахгүй байлаа.

Жин "Чи ямар нэг зүйл идмээр байна уу?" хэмээн шивнэхэд би толгойгоо сэгсрэв.

"Би өлсөхгүй байна."

"Одоогийн хүүхдүүд үү! Санаа зоволтгүй ээ, би чамайг даая." Тэр ийн үглэх бөгөөд үгээ дуусгах үед нь хоолойны өнгө нь илүү зөөлхөн сонсогдов. Би одоо ч нулимсаа нэг гараараа арчсаар байх бөгөөд, тэр миний нөгөө гарнаас барин алхаж эхэллээ.

"Сонс, хэрвээ чи гуниглах эсвэл гутарсан бол хоол бол тайвшруулах шилдэг зүйл. Ойлгож байна уу? Надад олон туршлага бий."

Тэр үгэлсээр байх ч би нэг л төвлөрч өгсөнгүй. Миний бодолд зөвхөн Юнги л эргэлдэж байв.

Тэр яагаад дандаа надад хатуу ханддаг юм бэ?

Түүний хүйтэн үгсийн тухай бодох тусам нулимс яг л хүүхэд шиг нүдэнд хурж байлаа.

"Энд суучих!" Жин захиалгаа өгч байхдаа миний мөрөн дээрээс даран сандал дээр суулгав. Бид паркын дотор байдаг жижигхэн рамений газар иржээ. Гэхдээ энд цөөхөн хүмүүс байх аж.

First Love [Completed]Where stories live. Discover now