Орныхоо нөгөө тийш эргэж хэвтэхэд биеийн минь нэг хэсэг урагдах шиг л мэдрэмж төрж байв. Зузаан хөшиг цонхыг минь халхалж нэг ч гэрэл нэвтрүүлэхгүй байх ба тоосны үнэр миний өрөөг хэр их заваан байгааг сануулах шиг.
Гэхдээ надад хамаа байсангүй. Би хэр олон шөнийг ингэж унтахгүй өнгөрүүллээ? Миний хуучны уйтгартай амьдрал одоо хамаагүй дээр санагдах аж. Тэр үед би ядарч, гунигладаггүй байсан шүү дээ.
Би амандаа "Түүнийг үзэн ядаж байна, үзэн ядаж байна, үзэн ядаж байна." хэмээн үглэсээр нүдээ томоор нээлээ.
"Ахх, би юу хийчихэв ээ!" Би уулга алдан, яг л хачин хүн шиг аашилж байв. Өчигдөржингөө түүнийг энийг хүртэх ёстой гэж өөртөө хэлж байсан ч, дараа нь өөрийнхөө үйлдэлд харамсаж эхэлсэн юм.
Би залхуутайгаар орноосоо босон суулаа. Өвчтэй юм шиг жүжиглэж, өнөөдөр сургуульдаа явахааргүй болсон ч ядаж л нүүр гараа угаан, тайвшраад өглөөний цайгаа уух хэрэгтэй.
Гэвч би энгийн зүйлс дээр нэг л төвлөрч өгөхгүй байгаагаас гадна өөр зүйлс бодож ч чадахгүй байх аж. Би яагаад өөрийгөө ингэтлээ тайван бус байгааг ойлгож ядан байлаа. Өчигдөр хийсэн зүйлээс гадна, яг л ямар нэг зүйл мартчихсан юм шиг мэдрэмж.
Гэвч би өөрийнхөө юу мартчихсныг огт санахгүй байлаа. Зүгээр л их чухал санагдаж байв.
"Хөгжмийн хайрцаг!" Би гэнэт ийн хашхираад хацраа алгадлаа. Одоо л саналаа!
Би хурдхан шиг ор луугаа гүйх бөгөөд яг хөнжил дээрээ хальтарч нүүрээрээ унах шахсан ч аз болж тэгсэнгүй. Сургуулийн цүнх, дүрэмт хувцас, хичээлийн ширээ гээд бүх газраар хайсан ч хөгжмийн хайрцаг олдсонгүй.
Хаана ч байхгүй байх нь тэр!
Ийм байх боломжгүй. Би өөрийгөө болхи, мартамхай гэдгээ мэддэг ч яаж үүнийг мартаж чадав аа? Хаана тавьчихсан юм бол?
Бодоод үзвэл өчигдөр нэг том үйл ажиллагаа болоход би тэднээс хол уйлаад сууж байсан. Магадгүй би уурандаа автчихсан байх. Харин одоо би яг л хүүхэд шиг уйлахыг хүсч байх бөгөөд хий хоосон зүйл мэдэрч байх аж.
Өнөөдөр хичээлдээ явахгүй гэж бодож байсан ч би бодлоо өөрчиллөө. Хөгжмийн хайрцгаа сургуулийн хаа нэг газар унагаачихсан бололтой.
Би өөрийнхөө ямар харагдаж байгааг ч тоолгүй таван минутанд явахад бэлэн болоод сургууль руу хамаг хурдаараа явлаа. Хөгжмийн хайрцгийг олно гэдэгтээ би тийм ч итгэлтэй бус байв. Яг л биеийнхээ нэг хэсгийг алдчихсан юм шиг мэдрэмж төрөх аж.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...