"Өнөөдөр тэгж аашилсанд үнэхээр их уучлаарай."
Би юу ч хэлсэнгүй. Яг л зүрх минь цохилохоо больчихсон юм шиг л. Амьдралдаа хэзээ ч дахиж ингэж гайхширч үзэхгүй байх. Би утсаа чихнийхээ хажууд тас зууран барих ба утасны цаанаас зөвхөн амьсгалах чимээ л гарч байв.
Намайг Жин рүү харахад тэр ч бас над руу гайхсан харцаар харж байх нь тэр.
"Тэгвэл, сайхан амраарай."
Удалгүй Юнги утсаа таслах бөгөөд, би золтой л утсаа гарнаасаа алдчихсангүй. Утсаа ширээн дээр болгоомжтой тавьчихаад Жин рүү том нүдлэн харлаа. Тэр яаж залгана гэж мэддэг байна аа!
Намайг ам нээх хүртэл бидний дунд аниргүй үргэлжлэв. "Би сэтгэлээ илчлэхгүй."
Жин сулхан санаа алдчихаад өмднийхөө халааснаас утсаа гаргаж ирэв. Тэр ямар нэг зүйл бичиж байгаад удалгүй над руу харцаа шилжүүллээ. "Хонгор минь, чамайг бууж өгнө гэдгийг чинь мэдэж байна. Надад нэг зүйл байгаа болохоор чи хийх л болно."
"Ю-юу? Чамд юу байгаа юм?" Би ийн асуунгаа түүнд юу байгаа талаар таах гэж оролдов.
"Чиний зураг, тэр үнэхээр үзэсгэлэнтэй зураг. Юнгид маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна." Чөтгөрийн гэмээр жуумалзалт түүний нүүрэн дээр тодрон гарч ирлээ. "Би түүн рүү яг одоо явуулчихаж ч чадна. Бид групп чатандаа оройн хоол идэх тухай бичиж байна."
"Өө бурхан минь, чи бол миний харж байсан хамгийн аймшигтай өрөвдөх сэтгэлгүй хүн!" Би ийн хэлээд гараа агаарт савчив. "Муу чөтгөр!"
Тэр миний үгийг засан "Хамгийн царайлаг чөтгөр." гэлээ. "Тэгэхээр чи одоо сэтгэлээ илчлэх гэж байна уу, үгүй юу?"
Дахиад л би үсээ зулгаамаар санагдав.
***
"Юнги, надад чамд хэлэх зүйл байна." Би гүнзгий амьсгаа аваад санаа алдав.
"Би..нөгөө..нөгөө, би.. Бурхан минь! Би чадахгүй юм байна!" Би санаа зовсон байдалтай хашхирлаа. Боломжгүй. Энэ чинь боломжгүй.
Би яаж өөртэйгөө ч бэлдэж чадахгүй байгаа хэрнээ түүний нүүр лүү харж байгаад хэлэх юм бэ? Муу тэнэг, өрөвдөх сэтгэлгүй хүн! Би ядарсан толгойндоо ийн бодлоо.
Шөнөжин унтаж чадаагүйгээс болоод одоо би өөрийгөө муухай харагдаж байгаагаа мэдэж байв. Гэхдээ би хичээлдээ явах хэрэгтэй. Сэтгэлээ илчлэхгүй байлаа ч түүнд жакетийг нь болон төрсөн өдрийн бэлгийг нь өгөх хэрэгтэй шүү дээ.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...