Би түүний хажууд очиж суухад хэдэн хором яг л хэдэн цаг шиг санагдаж байлаа. Түүнийг өөрийнх нь хажууд суу гэж хэлэхэд нь би гайхсан бас сандарсан байдалтай байсан юм.
Харин одоо би яагаад ч юм түүний хажууд суусан ч, тэр над руу харах ч үгүй байлаа. Намайг хэт их сандарснаасаа болоод үхэж байхад тэр өмнөх шигээ тайвнаар гадаах орчныг ширтэж байх аж.
Ангид түүний хажууд суудаг байсан ч энэ удаагийнх өөр байлаа. Хэрвээ би жаахан л хөдлөх юм бол түүний хажуу талд хүрэхээр байв.
Тэр надтай тун ойрхон байсан учраас өдөржин ширтмээр санагдаж байсан ч би ширтэхээсээ айж байлаа.
Би зүгээр л хуруугаараа оролдон доош харах бөгөөд яагаад ч юм гонсойх шиг санагдана. Ямар нэгэн зүйл болохыг хүлээсэн юм болов уу?
Хийхийг хүссэн зүйл байвал хийх л хэрэгтэй. Яагаад тэр намайг ямар ч шалтгаангүйгээр өөрийнхөө хажууд суулгах байсан гэж!
Тэгэхээр тиймээ, би ямар нэг зүйл хүлээсэн.
"Чи ямар нэг донтой зүйл бодож байна, тийм үү?" Юнги над руу толгойгоо эргүүллээ.
Түүний ширүүн харц намайг шүлсээ хүчтэй залгихад хүргэх аж. Би гайхсан байдалтайгаар эсэргүүцэн "Ю-юу? Үгүй ээ!" хэмээв.
"Чамайг тэгсэн гэдэгт итгэлтэй байна." Тэр намайг түрэгхэн толгойноос хөл хүртэл харчихаад, урууландаа жуумалзалт үүсгэх нь тэр.
"Чи өөрийгөө яг би чамайг харж байгаа шиг хардаг ч болоосой!"
Энэ шоглоом нь инээдтэй биш байсныг хэлэн хашхирахыг хүссэн ч би юу ч ярьж чадахгүй болчихсон байв. Би түүнийг зүгээр л ширтэж суулаа. Хүн яаж ийм хөөрхөн инээж чаддаг байна аа! Ялангуяа тийм хүйтэн харагддаг хүн!
"Битгий намайг ширтээд бай." Юнгигийн инээмсэглэл арилан эргээд л хачин гэмээр царайны хувирал нь гарч ирэх нь тэр. "Гэхдээ тоглоом ч үгүй чи өөрийгөө толинд харах хэрэгтэй. Үс чинь сэгсийчихэж."
Тэр ийн хэлэнгээ буцаад л хуучны байрлалдаа шилжин гаднахыг ширтэж эхлэв. Би хурдхан шиг хоёр гараараа үсээ баривал үс минь үнэхээр л сэгсийчихсэн байлаа.
Галзуу хулгана унаж байхад ингэчихсэн бололтой. Тэгэхээр энэ бүх хугацаанд би яг л шоглоом шиг харагдаж байсан ч тэр юу ч хэлээгүй хэрэг үү?
Энэ магадгүй миний амьдралын хамгийн ичмээр явдал байх!
Би түрэгхэн шиг хуруугаараа үсээ самнахдаа яагаад газрын гаваар яваад орчихож болохгүй тухай бодов. Үхэх нь одоо хамгийн зөв сонголт мэт л санагдах аж.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...